x

Сөүл рүү тусгай нислэг үйлдэж 100 гаруй гадаад иргэдийг авчрахаар болжээ

Өнөөдөр Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Есдүгээр сард 12 удаагийн нислэг үйлдэж 3120 орчим иргэнээ татан авахаар төлөвлөжээ.Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Одоогийн байдлаар 62 удаа тусгай үүргийн нислэг үйлдэж, 12976 иргэнээ авчирсан байна.  

Өнөөдрийн байдлаар 48 улсаас 12409 иргэн нутаг буцах хүсэлтээ өгөөд байна.

Хил хаагдсанаас хойш хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 15-наас наймдугаар сарын 26-ны өдрийг хүртэл 12793 иргэн эх орондоо ирсэн. Энэ хугацаанд 4168 иргэн гадаадын улс оронд зорчоод байгаа. Эдгээр иргэнээс мөн эх нутагтаа ирэх хүсэлтээ өгч байна.

Мөн хүмүүнлэнгийн шалтгаанаар буюу хүнд өвчтэй иргэдээ гадаадад зорчиход нь Гадаад харилцааны яам тусалж, тухайн улсын ЭСЯ-тай хамтран ажиллаж байгаа. Энэ хугацаанд хэд хэдэн иргэнийг БНХАУ-д зорчуулж, хүнд хагалгаанд оруулан, амжилттай болсон тохиолдол бий" гэлээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Гадаад иргэд Монголд ирж чадахгүй байснаар гадаад багштай сургуулиуд хичээлээ заах боломжгүй байна. Мөн зарим ЭСЯ-ны ажилтнуудын ихэнхи нь гадаадын улсаас ирж чадахгүй байгаагаас үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болох, удирдлагууд нь ирж чадахгүйгээс шалтгаалж цалингаа олгох боломжгүй байгаа компаниуд ч байна. Тиймээс УОК-ын даргын өгсөн зөвшөөрлийн дагуу маргааш Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэж, зөвхөн гадаад иргэдийг авчрахаар болсон. Одоогийн байдлаар 15 улсын 100 гаруй иргэн ирэхээр МИАТ ТӨХК-аас тасалбараа авсан байгаа" гэсэн юм. 

2020 оны есдүгээр сард төлөвлөгдөж буй нислэгүүд:

  • Есдүгээр сарын 2-нд Сөүл- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 8-нд Хонг Конг /транзит/- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 9-нд Токио- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 14-нд Франкфурт- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 15-нд Сөүл- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 17-нд Хонг Конг /транзит/- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 18-нд Истанбул- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 21-нд Токио- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 23-нд Франкфурт- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 24-нд Сөүл- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 25-нд Сидней- Улаанбаатар, 

  • Есдүгээр сарын 28-нд Сиэтл- Улаанбаатар 

Нэг чиглэлийн тусгай нислэгт нийт 260 орчим хүн байхаар төлөвлөсөн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 33 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 53 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 6 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 20 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 23 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 29 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 31 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 33 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 34 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 35 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 54 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 56 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 2 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 11 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 50 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 41 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 42 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 52 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 54 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top