x

Ю.Цэдэнбал, А.Филатова нарыг цагаатгах хүсэлтийг шүүхэд хүргүүллээ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр БНМАУ-ын маршал Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг Цагаатгалын тухай хуулиар цагаатгах тухай хүсэлтээ шүүхэд уламжилж байгаагаа мэдээллээ. 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал, А.Филатова нарын нэр төрийг сэргээж, цагаатгах хүсэлт өнгөрсөн хугацаанд олон удаа ирж байсан ч өнөөдрийг хүртэл шүүхээс ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

Монгол Улсад ардчилсан тогтолцоо бүрдсэнээр, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж Цагаатгалын комисс байгуулсан. Уг комиссыг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ахалж байгаа юм. 

Тэрээр "Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсныг 1984 онд гадаадад нутаг заан цөлж, гэрийн хорионд байлгаж, эд хөрөнгө, тэтгэврийг нь хураасан баримт байгааг дурдаад, хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлсэн бүх бичиг баримттай нэг бүрчлэн танилцсаны эцэст шүүхэд хандаж байна. Ю.Цэдэнбал агсныг түүх цагаатгасан ч албан ёсоор цагаатгасан шүүхийн тогтоол гараагүй. Тиймээс үнэнийг тогтоож шүүхээр шийдүүлэх, цаашид хүний эрх зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах юм. Монгол Улсын шүүх шударгаар шийднэ гэдэгт итгэж байна" гэлээ.

Монголын нийгэм, улс төрд гавьяа байгуулж, тодорхой үүрэг гүйцэтгэсэн ч тэдний нэр төрийг сэргээж, цагаатгуулах талаарх хүсэлтийг өнгөрсөн хугацаанд маш олон удаа гаргаж байсан ч ямар нэг шийдвэр гараагүй байжээ. Цагаатгалын хуулиар 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш цагаатгалын асуудлаар шүүхэд хандах хууль эрх зүйн орчин байхгүй болж байгаа юм.

Цагаатгалын тухай хуулиар ирэх жилээс цагаатгалын асуудлаар шүүхэд хандах эрх зүйн орчин байхгүй болох юм. Өнгөрсөн хугацаанд шүүхээр нийт 31314 хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж цагаатгагдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 31 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 52 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 5 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 19 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 21 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 27 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 29 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 32 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 33 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 34 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 52 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 54 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 1 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 9 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 49 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 39 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 40 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 50 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 53 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top