x

Монголоор дамжих байгалийн хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-г боловсруулах хамтарсан компанийг байгуулав

ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичгийг өнөөдөр үзэглэв. Баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар өнөөдөр 15:00 цагт гарын үсэг зурлаа. 

Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” хий хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах төслийн ажил бодит биелэлээ олоход нэг шат ахилаа хэмээн хуралдаанд оролцогч талууд онцлон тэмдэглэж, харилцан баяр хүргэлээ.

Хурлаар хоёр талын хамтарсан төлөвлөгөөний биелэлтийг дүгнэн хэлэлцэж, цаашид талуудын авах арга хэмжээ, үйл ажиллагааны чиглэлийг тохиролцлоо. Мөн ирэх долоо хоногт “Газпром” НХН болон “Эрдэнэс Монгол” ХХК хооронд нууцлалын гэрээг байгуулахаар болов.

Гарын үсэг зурах ёслолын цахим хуралд Оросын талын хүсэлтээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож амжилт хүсэж, үг хэлэв.

Тэрээр, Энэхүү төслийг хэрэгжүүлэх боломжийг хамтран судлах талаар харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь миний ОХУ-д 2019 оны 12 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалын чухал үр дүнгийн нэг болсон юм.

Хэрэв Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг амжилттай хэрэгжүүлвэл энэ нь Монгол Улс болон Оросын Холбооны Улс хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулж, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах юм. Иймд манай Засгийн газар энэ төслийг онцгой анхаарч, холбогдох дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллана.

Бид 2021 онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өргөн хүрээтэй тэмдэглэхээр төлөвлөж байна. Энэхүү түүхэн ойг уг төслийн хэрэгжилтийг эхлүүлсэн байдлаар тэмдэглэхийг та бүхэнд санал болгож байна… гэв.

Уг төслийг хэрэгжүүлэх ажлыг ОХУ-аас "Газпром” НХН, БНХАУ-аас “CNPC” корпораци, Монгол Улсаас “Эрдэнэс Монгол” ХХК тус тус хариуцан ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 33 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 53 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 6 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 20 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 23 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 29 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 31 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 33 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 34 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 35 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 54 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 56 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 2 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 11 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 50 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 41 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 42 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 51 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 54 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top