x

Нийгмийн халамжийн үйлчилгээ цахим хэлбэрт бүрэн шилжлээ

Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар сайд А.Ариунзаяа танилцуулав.

Засгийн газар 2020 -2024 онд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилт тавиад байна. Энэ хүрээнд эхний ээлжинд төрийн байгууллагуудад байгаа иргэний мэдээллийг тухайн иргэнээс шаардахгүйгээр халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжтай холбоотой үйлчилгээг Наймдугаар сарын 26-ны өдрөөс буюу маргаашаас цахим хэлбэрээр үзүүлж эхэлнэ.

Ингэснээр иргэд олон баримт материал бүрдүүлэх, заавал халамжийн байгууллагад очих, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авах гэж банкинд дугаарлах зэрэг шаардлагагүй болж байна.

“Нийгмийн халамжийн нэгдсэн систем” нэвтэрснээр тухайн иргэн ehalamj.mn, ТҮЦ машин, ebarimt аппликейшн ашиглан халамжид хамрагдах хүсэлтээ гаргах, өргөдөл, хүсэлт нь хэрхэн шийдвэрлэгдэж байгаад хяналт тавих боломжтой.

Тухайлбал 450 орчим мянган иргэн эхний ээлжинд “Насны хишиг”, жирэмсэн эхийн, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны, ихэр хүүхдийн, өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийн мөнгөө цахим системээр дамжуулан авах аж.

Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа: "Нийгмийн халамжийн мөнгөтэй холбоотой 12 үйлчилгээ байдгаас дөрвөн үйлчилгээг үзүүлэх боломжтой ehalamj.mn цахим хуудсыг өнөөдрөөс ажиллуулж эхэллээ. E-barimt болон ТҮЦ машинаар уг үйлчилгээнүүдийг бас авах боломжтой. 39 төрлийн материалыг бүрдүүлэхгүйгээр халамжийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болно.

Насны хишиг, хүүхэд асарсны тэтгэмж, өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж, одонтой ээжийн мөнгө зэрэг үйлчилгээг хороо дүүрэг дээрээ очих шаардлагагүйгээр цахимаар бүртгүүлээд, өөрийн хүссэн дансандаа авах боломжтой болсон" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 31 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 52 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 5 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 19 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 21 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 27 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 29 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 32 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 33 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 34 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 52 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 4 цаг 54 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 1 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 9 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 49 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 39 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 40 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 50 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 6 цаг 53 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top