x

Хүнсний хог хаягдлаар бордоо хийх үйлдвэрийг "Эко парк" цогцолборт байгуулна

Хүнсний хог хаягдлаар бордоо хийх үйлдвэрийг Нарангийн энгэрийн хогийн цэгийн "Эко парк" цогцолборт байгуулна. Азийн хөгжлийн банкнаас Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотоос гарах хүнсний хог хаягдлыг дахин боловсруулж, бордоо хийх үйлдвэр байгуулах, жижиг туршилтын төслүүд хэрэгжүүлэх ажил эхлээд байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/250 дугаар тушаалаар Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн дэргэд 1га газрыг хүнсний хог хаягдлаар бордоо хийх үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү төслийн хүрээнд хүнсний хог хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах туршилтын төслийг 3 түвшин (жижиг, дунд, том)-д хэрэгжүүлнэ.

Жижиг хэмжээний туршилтын төслийн хүрээнд 5 хорооноос тус бүр 10 өрхийг сонгож авах ба тус 10 өрхийн хүнсний хог хаягдлыг цуглуулж, дахин боловсруулж, бордоо гаргаж авах 1 өрх сонгогдоно. Тус өрх нь цуглуулсан хүнсний хог хаягдлаараа бордоо хийж сурах ба тус бордоог өөрийн хашаан дотроо болон хорооны тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажилд ашиглах юм.

Дунд хэмжээний туршилтын төслийн хүрээнд 5 сургууль, 5 цэцэрлэг сонгогдох бөгөөд сургууль, цэцэрлэг тус бүрээс хариуцсан баг хүнсний хог хаягдлаа цуглуулж, дахин боловсруулна. Гаргаж авсан бордоогоор сургууль, цэцэрлэг доторх ногоон талбайд цэцэрлэгжүүлэлт хийх бөгөөд тус ажилд сурагч хүүхдүүдийн оролцоог хангуулж, хүүхдүүдэд байгаль орчинд ээлтэй байх, хог хаягдлыг дахин боловсруулах тал дээр мэдлэг олгох ач холбогдолтой ажил хийгдэх юм.

Том хэмжээний туршилтын төслийн хүрээнд Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 1 га талбайд өдөрт 2000 кг бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барих юм. Уг үйлдвэрийг хогийн цэгт хаягдал түүж амьдардаг иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор ажиллуулах юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 39 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 12 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 26 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 29 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 35 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 37 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 39 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 41 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 42 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 0 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 2 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 8 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 17 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 57 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 47 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 48 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 58 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 1 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top