x

Шаардлага хангахгүй төслүүдийн хөрөнгө оруулалтыг 2020 оны төсөвт тусгасныг тайлбарлахыг хүсэв

УИХ-ын ээлжит бус чуулганаар шийдвэрлэх нэг гол асуудал нь 2020 оны төсвийн тодотгол билээ. 

Засгийн газраас өргөн барьсан тодотголоор 2020 оны төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, нийт зарлага 14.6 их наяд төгрөг, төсвийн нийт алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэх хэмжээнд боловсруулан өргөн бариад байгаа.

Уг төслийн алдагдлын хэмжээ хэт өндөр, хөрөнгө оруулалтын зардлуудыг хангалттай хэмжээнд нарийвчлан эрэмбэлээгүй, шаардлагагүй төслүүдэд хөрөнгө оруулах хэвээр байгааг УИХ-ын зарим гишүүн хэлэлцүүлгийн үеэр шүүмжилсэн. Тухайлбал, Хэнтий аймагт байгуулах музей, соёлын төв, нийслэл дэх музейн барилга, тоног төхөөрөмж зэрэг хойшлуулах боломжтой зардлуудаас 50 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой бөгөөд гадаадад байгаа монголчуудаа авчрах нийт зардал 47 тэрбум байхаар байна гэсэн тооцоог гаргаснаа танилцуулсан.

Тэгвэл Нээлттэй нийгэм форумаас мөн 2020 оны улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төлөвлөлтөд шүүмжлэлтэй хандаж, тодорхой саналуудыг гаргасан байна. 

Саналуудыг хүргэж байна. 

  1. Хөрөнгө оруулалтын төслүүдийг тодорхой байршил, хүчин чадал, хийгдэх ажлыг заахгүйгээр “Улсын хэмжээнд” гэж бөөн дүн оруулсан нийт 24 төсөл, арга хэмжээнд 2020 онд 128.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөснийг төслүүдээр нь тодорхой тусгах. Энэ нь Төсвийн тухай хуулийн 29.4 дэх "Хөрөнгө оруулалтын төсөвт ТЭЗҮ хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана" гэсэн шаардлагыг хангахгүй тул төслүүдийг тодорхой тусгах шаардлагатай байна.

  2. Барилга, хот байгуулалтын сайдын багцын XI.4.4 хэсэгт “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн  үндэслэл, зураг төсөв /Улсын хэмжээнд/” гэж 20 тэрбум төгрөгийн төсөвт өртөг төлөвлөн 2020 онд 3 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгасныг хөрөнгө оруулалтын төсөл тус бүрээр тодорхой тусгах.

  3. Сангийн сайдын багцын VIII.2.1.1 хэсэгт “Гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төслүүдийн Монголын талын хөрөнгө оруулалт /Улсын хэмжээнд/” гэж 51.9 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгасныг хөрөнгө оруулалтын төсөл тус бүрээр тодорхой тусгах.

  4. Хэрэгжих тодорхой байршил заахгүйгээр “Улаанбаатарт” гэж 331 тэрбум төгрөгийн төсөвт өртөг төлөвлөн 2020 онд 6.5 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгасан хөрөнгө оруулалтын доорх 4 төслийн зураг төсөв хийгдсэн эсэх талаар тодорхой мэдээлэл оруулах. Эдгээр төслийн барилгын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулаагүй байгаа бол эдийн засгийн хүндрэлтэй үед Үндэсний урлагийн их театрын барилгыг 80 тэрбум төгрөгөөр, Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг 152 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх нь зохисгүй юм. 

  1. Хэрэгжих тодорхой байршил, хийгдэх ажлыг заахгүйгээр “салбарын” гэж бөөн дүн оруулсан доорх 2 төсвийн ерөнхийлөн захирагчийн нийт 2 төсөл, арга хэмжээнд 2020 онд 7.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгасныг төслүүдээр нь тодорхой тусгах. 

  1.  Барилга, хот байгуулалтын сайдын багцын XI.4.4 хэсэгт “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улсын хэмжээнд/” гэсэн зардалд 2020 онд 3 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөснийг төслүүдээр нь тодорхой тусгах.

  2.  Зураг, төсөвгүй атлаа барилгын ажлын төсөвт өртгийг тусгасан дараах 3 төслийн зөвхөн зураг төсөв боловсруулах төсөвт өртгийг тусгах. Учир нь зураг, төсөвгүй төслийн барилгын ажлын төсөвт өртгийг тусгах нь төлөвлөлтийн шаардлагыг хангахгүй юм. 

  1.  2020 онд эхлэх төслүүдээс худалдан авах ажиллагаа хийгдээгүй байгаа барилга, байгууламжийн төслүүд ондоо багтах эсэх талаар нягталж үзэх. Хуулийн төслийн танилцуулгын 5.3.7 дахь хэсэгт 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих 916 төсөл, арга хэмжээнээс 253-ынх нь гэрээг байгуулаагүй байгаа талаар дурджээ. Иймд худалдан авах ажиллагаа хийгдээгүй байгаа барилга, байгууламжийн төслүүдийн санхүүжилтийг эргэн авч үзэх нь төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад ач холбогдолтой юм.  

  2.  Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төлөвлөлтийн дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд ил болгох. Үүнд:

  • 2020 онд эхлэх төслүүдийн хувьд зураг, төсөв болон худалдан авах ажиллагаа хийгдсэн эсэхийг төсөл тус бүрээр тусгах

  • Тодотголоор нэмэгдсэн төслүүдийн жагсаалт

  • Тодотголоор хасагдсан 122 төслийн жагсаалт

  • 2020 онд санхүүжих дүн өөрчлөгдсөн төслүүдийн жагсаалт.

Хуулийн төслийн танилцуулгын 5.3.7 дахь хэсэгт

2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд шинээр хэрэгжих 916 төсөл, арга хэмжээнээс 663-ынх нь гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулсан, үлдсэн 253 төсөл, арга хэмжээ гэрээ байгуулаагүй ба нийт 122 төсөл хасагдсан талаар дурджээ.

Иймд эдгээр төслүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд ойлгомжтой байдлаар ил болгох нь эдийн засгийн хүндрэлтэй үед төсвийн хөрөнгийг үр ашигтай төлөвлөх, нэн шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэх талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх ач холбогдолтой юм гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 38 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 58 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 11 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 25 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 28 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 34 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 36 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 38 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 39 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 41 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 4 цаг 59 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 1 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 7 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 16 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 55 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 46 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 47 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 57 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 0 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top