УОК-ын шийдвэрээр 2020 оны наймдугаар сард 17 удаа тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаадын улс, орнуудаас иргэдээ татан авахаар мэдээлсэн. Энэ дагуу өнөөдөр энэ сарын 13 дахь нислэг Япон улсыг зорьжээ. Үлдсэн өдрүүдэд дараах нислэгүүд хийгдэх юм байна.
Үүнд:
- Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
- Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар
- Наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатар
- Наймдугаар сарын 31-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгүүд хийгдэнэ.
Эдгээр тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг дараах зочид буудал, амралтын газруудад тусгаарлах хуваарь гарсныг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
- Наймдугаар сарын 27-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэх иргэд хуваарийн дагуу “Мичид”, “Намуун”, “Тайж”, “Монголика” зочид буудлуудад,
- Наймдугаар сарын 27-ны Сидней-Улаанбаатарын нислэгийн зорчигчид “Зүчи”, “Дрийм” зочид буудлууд болон “Сэлбэ” амралтын газар,
- Наймдугаар сарын 30-ны Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэгсэд “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудлууд, “Багабаян” амралтын газар,
- Наймдугаар сарын 31-ний Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд “Кентавр”, “Корпорэйт” зочид буудал, “Энхсаран” амралтын газарт тусгаарлагдана.
Мөн өмнөх тусгаарлалтаас суларсан байруудад л дарааллын дагуу дараагийн тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдыг хүлээн авч байгаа учир иргэд “Энэ зочид буудалд тусгаарлагдана, тусгаарлагдахгүй” гэх боломжгүйг УОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.