x

Нийт 114 хоригдлыг мэргэжлийн сургалтад хамруулж, 13 хоригдолд бичиг үсгийн боловсрол олгожээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав энэ сарын 22-ны өдөр орон нутгийн зарим хорих анги, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Тухайлбал, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих анги, 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцаж, тодорхой чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм.

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангийн дарга, дэд хурандаа Э.Тамир байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, ял эдлэгсэдийн талаар товчхон танилцуулав.

Тус анги нь 41 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 230 гаруй хоригдлыг нийгэмшүүлэх чиглэлээр батлагдсан хуваарийн дагуу ажиллаж байна. Ноосны үйлдвэрлэл явуулж, хоригдлыг ажлын байраар хангаж, цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр тооцоо, судалгаа хийгээд байгаа аж.

Мөн аймгийн бүтээн байгуулалтын ажилд 30-40 хоригдлыг хамруулсан байна. Алба хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр онцгой анхааран бие бялдрын танхим нээн хичээллэх боломж олгон, тасралтгүй сургалт зохион байгуулж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, 75 айлын орон сууцны гэрэлтүүлэг зэргийг шийдвэрлэн ажиллажээ.

Үүний дараа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус ангийн дарга, дэд хурандаа П.Ууганбаяр хүлээн авч, ангийн орчин нөхцөл, үйлдвэрлэлийн бүсийн талаар танилцуулга хийв. Тус ангид 250 гаруй хоригдол ял эдэлж байна. Нийт ял эдлэгсдийн 94.4 хувийг ажлын байраар хангасан бөгөөд энэ жил 114 хоригдлыг мэргэжлийн сургалтад хамруулж, 13 хоригдолд бичиг үсгийн боловсрол олгожээ.

Тус ангийн дарга, дэд хурандаа П.Ууганбаяр ял эдлэгсдийн дийлэнх хувь нь давтан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хулгайн, болон хүчингийн гэмт хэргээр ял шийтгэгдэгсдийн тоо өмнөх жилүүдийнхээс ихэссэн талаар танилцуулав. Ангийн орчин нөхцөлийн хувьд үйлдвэрлэл эрчимтэй явагдаж, шоохой, тоосгоны үйлдвэрлэл, гар урлал, оёдол гэрээт ажлын чиглэлээр хоригдлуудыг ажлын байраар хангаж байна. Мөн хоригдлуудын дунд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн тоо жил ирэх тусам буурч байгаа талаар ангийн удирдлагууд онцоллоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав үйлдвэрлэлийг өргөжүүлэн, хоригдлыг ажлын байраар тасралтгүй хангахын зэрэгцээ, тэдний ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, эрүүл мэндэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Эх сурвалж: ШШГЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 41 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 14 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 28 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 31 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 37 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 39 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 41 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 42 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 43 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 2 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 4 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 10 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 19 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 58 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 49 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 50 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 59 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 2 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top