Хүүхдээ буруу тээвэрлэсэн жолоочид хариуцлага тооцож, 50 мянган төгрөгөөр торгожээ
Тодруулбал, наймдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Зүүн дөрвөн замын уулзвар орчим Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл хүүхдээ буруу тээвэрлэн явж буй зураг олон нийтийн сүлжээнд тархсан.
Уг үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дахь заалтыг зөрчсөн тул тухайн автомашины жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7-ийн 45 дахь хэсэгт зааснаар 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.
Иймд эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.