x

Донойн нисэх буудлын нислэгийн тоо нэмэгдэнэ

Завхан аймгийн “Доной” нисэх буудалд гэрэл суулт болон PAPI системийг алсын хяналт, удирдлагын системийн хамт иж бүрдлээр нь суурилуулж шөнийн нислэг хүлээн авах боломжтой болсон билээ. 

Доной нисэх буудлын 2,860 метр урттай, 30 метрийн өргөнтэй хөөрч буух хатуу хучилттай зурваст нийт 170 ширхэг гэрэл суурилуулжээ.

Өнөөдөр тус нисэх буудалд Хүннү Айр, Аеро Монголиа гэсэн хоёр компани долоо хоногт нийт дөрвөн удаагийн нислэг үйлдэж байна. Харин одоогоор шөнийн нислэг үйлдэж эхлээгүй байгаа аж. 

Мөн Донойн нисэх буудал нь өнгөрсөн жилийн наймдугаар сард найман тэрбум 650 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй онгоц хөөрч, буух зурвас нь 2860 метрийн урттай, 30 метрийн өргөн хатуу хучилттай замтай болсон.

Нисэх буудлын аэродром 3С хяналтын код бүхий агаарын хөлөг хүлээн авах хүчин чадал бүхий 2860х30 метр хэмжээтэй хөөрч буух зурвас болон 300х15 метрийн хэмжээтэй явгалах зам бүхий тоосгүйжилтын талбай, тоормозлох зурвас бүхий иж бүрэн аэродром болон үерийн ус зайлуулах суваг бүхий хөөрч буух зурвастай болсноор ямар ч төрлийн онгоц чөлөөтэй буух боломж бүрдсэн юм. 

Орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, үе шаттайгаар өргөтгөх, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх төрийн бодлого, нислэгийн тоог нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах, орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулах Засгийн газраас тавьсан зорилт биеллээ олж байна.

Алслагдсан аймаг руу хийх нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах иргэн, 18 хүртэлх насны хүүхэд орон нутгийн нислэгээр хөнгөлөлттэй зорчих тогтолцоо бүрдсэнээр нислэгийн тоо ч нэмэгдэх юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 40 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 13 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 27 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 30 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 36 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 38 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 40 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 41 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 42 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 1 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 3 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 9 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 18 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 57 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 48 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 49 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 58 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 1 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top