Хонг Конг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өчигдөр шөнө 23.15 цагт газарджээ.
Уг онгоцоор Хонгконг, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 149 иргэн эх орондоо ирсэн байна.
Үүнд,
-Австралиас 52,
-Тайваниас 37,
-Хонг Конгоос 4,
-Америкаас 28,
-Малайзаас 6,
-Макаогаас 7 иргэн эх орондоо ирсэн тухай МХЕГ-аас мэдээлжээ.