Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө 08.25 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Уг нислэгээр:
-Бага насны хүүхэдтэй гэр бүлийн 80 хүн
-Жирэмсэн эх 14
-Өндөр настан, асран хамгаалагчийн хамт 17 хүн,
-Хөгжлийн бэрхшээлтэй 3,
-Эрүүл мэндийн шалтгаантай 16,
-Хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 138 иргэн эх орондоо ирсэн байна. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Би жи, Амар зочид буудалд 21 хоног тусгаарлана.