x

"Чөлөөлөх дайн дахь Монгол Улсын оролцоо" олон улсын хурал болно

“Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал манай улсад Есдүгээр сарын 2-нд болно. 

Хурлыг ОХУ-ын Холбооны хамтын ажиллагааны "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар 1945 оны Чөлөөлөх дайны 75 жилийн ойд зориулан манай улсын Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн болон Тагнуулын ерөнхий газартай хамтран цахимаар зохион байгуулах юм. 

Хурлаар Чөлөөлөх дайнд Монгол Улсын оролцсон байдал, Аугаа их эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлтийн Улаан армид үзүүлсэн түүхэн тусламжийг дахин сануулж, хурлын үйл ажиллагааг дэлхийн 81 улсад 98 төлөөлөгчийн газартай "Россотрудничество" агентлаг гадаад улс орнууд дахь Оросын шинжлэх ухаан, соёлын 74 төвөөр дамжуулан олон улсын үзэгчдэд хүргэхээр бэлтгэл ажлаа хамтарсан хүчээр эхлээд байна. 

Хурлын үеэр өмнө нь нийтэд огт дэлгэгдэж байгаагүй, архивын хосгүй үнэт, нэн ховор баримт, гэрэл зураг, дуу дүрс бичлэг, эд өлгийн үзмэрийг анх удаа эх хувиар нь дэлгэсэн цогц үзэсгэлэнг зохион байгуулахаар болж, энэ талын ажлын хэсэгт Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын тусгай архив хамтран зохион байгуулагчаар оролцохоор болжээ. 

Энэ талаар зохион байгуулагч, ОХУ-ын "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев хэлэхдээ, "Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас хамтарсан арга хэмжээнд оролцох болсноор үзэсгэлэнд нэгэн содон өнгийг нэмээд зогсохгүй, хоер орны түүхчид болон судлаачдын сонирхлын төвд байх нь гарцаагүй" хэмээн онцоллоо.

Түүнчлэн, түүхэн ойд зориулах цогц бүрэлдэхүүнт арга хэмжээний үеэр Зөвлөлтийн Улаан арми болон Монгол дайчдын гавьяаг мөнхжүүлсэн уран зураг, уран баримлын галлерей зочдын сонирхлыг татах нь лавтай гэдгийг тэрээр хэлэв.

Үзэсгэлэн болон олон улсын хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт: 

  • Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүхийн төвийн захирал, түүхийн ухааны доктор хошууч Т.Сүхбаатар;
  • Батлан хамгаалахын Төв архивын эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Ж.Гантулга;
  • Монгол цэргийн музейн ерөнхий менежер дэд хурандаа Л.Гантөмөр; 
  • Маршал Г.К.Жуковын дурсгалын музейн эрхлэгч, хошууч Д.Амартайван; 
  • Улсын хилийн музейн эрхлэгч хошууч Т.Нямчимэг, тус музейн сан хөмрөгийн бүртгэл хөтлөгч П.Нарангэрэл;
  • Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны магистр Б.Ринчинноров; 
  • Эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны докторант Г.Сэр-Од; 
  • ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ныг төлөөлж ЭСЯ-ны зөвлөх, "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын шинжлэх ухаан, соёлын төв (ОШУСТ)-ийн захирал Базархандаев А.Р;
  • Цэргийн болон цэргийн нисэх хүчний атташе хурандаа П.Г.Анисов нар ажиллаж байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 41 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 14 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 28 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 31 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 37 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 39 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 41 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 42 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 43 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 2 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 4 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 10 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 19 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 58 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 49 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 50 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 7 цаг 0 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 2 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top