Нийслэлийн байгууллагуудаас холбогдох албаны хүмүүс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд нэг сарын аяныг эхлүүлсэн. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүд, хороо, хэсгийн ахлагч, орон тооны бус албан хаагч нийт 6000 гаруй төрийн албан хаагчид иргэдэд сайжруулсан түлшийг хэрэглэх, угаарын хий мэдрэгчийн талаар заавар, зөвлөмж өгч ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн гэр, байшингаа дулаалах, угаарын хий мэдрэгчийн бүрэн бүтэн байдлыг хангах, сайжруулсан түлшээ нөөцлөх, стандартын шаардлага хангасан зуухыг хэрэглэх зэргээр өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг уриалж байна” гэв.




