x

Согтууруулах ундаа хэрэглэснээс болж усанд осолдох тохиолдол буурахгүй байна

Нийслэлийн байгууллагуудаас холбогдох албаны хүмүүс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй “НОБГ, нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнд завьт эргүүлийг өдөр бүр зохион байгуулж байгаа. Энэ хугацаанд нийт 300 орчим хүний амь насыг авран хамгаалсан.

Өнөөдрийн байдлаар гурван иргэнийг эрэн хайх ажиллагааг Хан-Уул болон Налайх дүүрэгт явуулж байна. Иргэд гол дагуу амарч зугаалах үедээ анхаарал болгоомж алдах, ялангуяа бага насны хүүхэд тавих хяналтаа сулруулах, согтууруулах ундаа хэрэглэснээс болж усанд осолдох тохиолдол буурахгүй байна.

Маргаашаас эхлэн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагуудтай хамтран Туул гол дагуух 40 км газарт эрчимтэй хяналт шалгалтыг явуулна. Учир нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, цагдаад бүртгэлгүй цогцосыг завьт эргүүлээр явж байхдаа аврагчид олж таниулах ажиллагааг явуулж байна. Мөн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд нийслэлийн товчоодод хяналт шалгалт явуулж байна.

Иргэд тарваганы мах оруулж ирэх зөрчил илэрсээр байна. Ард иргэд тарваганы мах хэрэглэхгүй, худалдан авахгүй, худалдаалахгүй байхыг анхааруулж байна” хэмээлээ.

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа “Манай улсад “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол 298 байна. 281 иргэн эдгэрч, 17 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 19-өөс өнөөдрийг хүртэл 10040 иргэн гэрийн тусгаарлалтад орсон. Өнөөдрийн байдлаар 1264 иргэн өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яам, нийслэлээс өгч буй зөвлөмжийн дагуу гараа ариутгаж, маскаа зүүж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийхийг сануулж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 43 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 16 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 30 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 33 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 39 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 41 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 43 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 44 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 45 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 4 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 6 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 12 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 21 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 6 цаг 0 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 51 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 52 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 7 цаг 1 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 4 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top