x

Нийслэл хотод хийгдэж буй тохижилтын ажлын явцыг шалгаж, үүрэг чиглэл өгөв

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан өнөөдөр Блю Скай зочид буудлын зүүн талд хийгдэж буй цэцэрлэгт хүрээлэн, Чойжин ламын сүм музейн тохижилт болон Богд хааны ордон музейн орчимд түүх, соёлын дурсгалт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын явцыг шалгав.

Блю Скай зочид буудлын зүүн талд хийгдэж буй нийтийн эзэмшлийн нийт 1250 метр.кв талбайд ногоон байгууламж бүхий тохижилтын ажил хийгдэж дууссан бөгөөд Улсын филармоний хөшөөг байрлуулснаар бүрэн дуусах юм байна. 

Энэ үеэр Ж.Батбаясгалан “Зогсоолын бордюрыг хамгаалж хязгаарлалт тавих шаардлагатай, үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Цаашид цэцэрлэгт хүрээлэнг цэвэр байлгах, арчлалт, хамгаалалтын ажлыг авч явах шаардлагатай” гэв.

Чойжин ламын сүм музейн хоёр талаар явган хүний зам хийх чиглэл өгөв

Дараа нь Чойжин ламын сүм музейн тохижилтыг шалган ажиллалаа. Чойжин ламын сүм музей нь 1904-1908 оны хооронд баригдсан Манжийн хааны зарлигтай сүм юм. Энэхүү музейд Монгол төрөө хамгаалж сахиус буулгаж байсан учир хэлмэгдүүлэлтийн үед хөндөгдөөгүй байна. Музейн утга учир, түүхэн онцлогийг олон нийтэд харуулах нь чухал юм.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Олон зуун жилийн түүхийн үнэ цэнийг мэддэг, хадгалдаг, өв соёл, урлагаа түгээдэг байх учиртай. Иймдээ ч жуулчид төдийгүй монголчуудын хувьд өндөр, шилэн барилгыг үзэх нь сонин биш. Харин илүүтэй Монгол Улсын түүх, соёл, өв уламжлалыг сонирхож, судалж үздэг болсон. Хотын иргэд түүхээ мэддэг, үнэ цэнээр нь бахархдаг, түүгээрээ ялгардаг байх хэрэгтэй. Энэ чиглэлээр ажиллаж байгаа үйл хэргийг дэмжиж ажиллана” гэв.

Мөн энэ үеэр Чойжин ламын сүм музейн хоёр талын авто зам нь музейн хамгаалалтын бүсэд ордог хэдий ч өнөөдрийн нөхцөл байдалд авто зогсоол болчихоод байгаа юм. Уг асуудлыг музейн удирдлагууд Хотын даргад тавьсны дагуу газар дээр нь ажиллалаа.

Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Урлагийн зөвлөл, Чойжин ламын сүм музейн удирдлагуудын тавьсан хүсэлтийн дагуу Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Замын тохижилтын ажлын зураг төслийг баталж гаргасан. Төсөлд тусгаснаар цаашид автомашингүй гудамж болгож, явган болон дугуйн замыг хийж өгч, иргэдийг ая тухтай орчныг бүрдүүлнэ. НИТХ-аар цагийн хязгаар тогтоох тогтоол мөн гарсан. Сүмийн хоёр талаар байгаа авто замын хөдөлгөөнд эхний ээлжинд өглөөний 08 цагаас оройн 18 цаг хүртэл цагийн хязгаарлалт хийхээр төлөвлөжээ. Одоо байгаа авто зогсоолыг явган, дугуйн зам болгон тохижуулах юм” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 42 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 15 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 29 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 32 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 38 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 40 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 43 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 44 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 45 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 3 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 5 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 12 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 20 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 6 цаг 0 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 50 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 51 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 7 цаг 1 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 4 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top