x

“Токио-Улаанбаатар” чиглэлийн тусгай нислэгээр зорчих иргэдийн АНХААРАЛД!

Улсын Онцгой комиссоос энэ сарын 24-ний өдрийн “Токио-Улаанбаатар” чиглэлийн ээлжит тусгай үүргийн нислэгт багтсан иргэдийн баталгаажсан нэрсийг ирүүлсэний дагуу тус ЭСЯ-наас 8 дугаар сарын 19-ний өдрөөс дээрх нислэгт багтсан иргэдтэй холбогдож холбогдох мэдээллийг өгч байна.

Энэ удаагийн Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн “ОМ-502” дугаарт нислэг нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 14:40 цагт /орон нутгийн цагаар/ Нарита ОУНБ-аас хөөрнө. Нислэгийн бүртгэл үдээс өмнө 11:00 цагаас эхлэх тул бүртгэлийн цагаас хоцрохгүй байхад анхаарна уу.

МИАТ-ийн Токио дахь Төлөөлөгчийн газраас нислэгт багтсан иргэдтэй нэг бүрчлэн холбогдож, тийзийн бичилт хийж байна. Нислэгт багтсан иргэдэд коронавирусийн шинжилгээ хийлгэх нийтлэг шаардлага тавигдах ба тусгаарлагдах байрны төлбөр болон дотоодын тээвэрлэлтийн зардлыг төлсний үндсэн дээр нисэх онгоцны тийз баталгаажина.

Тусгаарлагдах байрны төлбөрийг дараах дансанд тушаана.

Үүнд:

Иргэд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардал /хоногийн 50 000 төгрөг/ болон дотоодын тээвэрлэлтийн зардал /10000 төгрөг/ буюу нийт 1060000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд /хоногийн 30000 төгрөг/ болон тээвэрлэлтийн зардал /10000 төгрөг/ буюу нийт 640000 төгрөгийг Онцгой байдлын Ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн төлсөн байхад анхаарахыг хүсье.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдэг бичвэрийг тодорхой дурдана уу.

“ТОКИО-УЛААНБААТАР” чиглэлд тийз бичих зааварчилгаа

“МИАТ” ТӨХК нь 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд УОК-оос өгсөн удирдамжийн дагуу захиалгат нислэг үйлдэнэ.

УОК-ийн Шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан иргэд Токио-Улаанбаатар чиглэлд зорчих тийзээ “МИАТ” ТӨХК-ийн Улаанбаатар хотын Централ дахь тасалбар түгээврийн тасгаас очиж тийз авах, эсвэл “МИАТ” ТӨХК-ийн дансанд төлбөр шилжүүлэн доорхи зааварчилгааны дагуу тийзээ бичүүлэх боломжтой.

ШИНЭЭР ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР:

МИАТ ХК нь УОК-ийн Шуурхай штабаас хүлээн авсан нэрсийн жагсаалтын дагуу захиалга шинээр үүсгэж, улмаар суудлыг нэн даруй баталгаажуулна.

Тийзийн төлбөрийг Улаанбаатар хотод дансаар төлөх бол доорх заасан дансанд шилжүүлнэ:
Ангилал Аяллын төрөл Ангилал Том хүн Хүүхэд Нялх хүүхэд Мөнгөний нэгж
Бизнес Нэг тал I 2,777,200; 2,090,300; 264,000 MNT
Энгийн N 1,577,300; 1,189,000; 144,000 MNT

*Төлбөр шилжүүлэх өдрийн ханшнаас хамаарч бага зэрэг өөрчлөгдөхийг анхаарна уу.

“МИАТ” ХК-ийн Улаанбаатар дахь “Голомт” банкны дансаар хүлээн авна.

Хүлээн авагч: МИАТ ХК
Дансны дугаар: 1102036061 (төгрөг)
Банкны нэр: ГОЛОМТ БАНК
Гүйлгээний утга: Явах иргэний Овог нэр

Төлбөр шилжүүлсэн баримтыг гадаад паспортын хуулбарын хамт доорх и-мэйлээр ирүүлэх бөгөөд ирүүлсэн материалыг үндэслэн тийзийг бичиж олгоно.

МИАТ ТӨХК-ийн Тасалбар түгээврийн салбар CENTRAL:
СБД 8-р хороо,Сүхбаатарын талбай-2,CENTRAL TOWER 2 давхарт
Ажиллах цагийн хуваарь: 09:00-19:00
Утас: +976-11 313385
Email: ttt3@miat.com

Тийзийн төлбөрийг Япон Улсад төлөх бол доорх заасан дансанд шилжүүлнэ:

Ангилал Аяллын төрөл Ангилал Том хүн Хүүхэд Нялх хүүхэд Мөнгөний нэгж
Бизнес Нэг тал I 104150.00 78390.00 9900.00 JPY
Энгийн N 59150.00 44590.00 5400.00
*Төлбөр шилжүүлэх өдрийн ханшнаас хамаарч бага зэрэг өөрчлөгдөхийг анхаарна уу.

МИАТ ХК-ийн Токио хот дахь Төлөөлөгчийн газрын дараах дансаар хүлээн авна.

Account name: MIAT Mongolian Airlines
Bank name: Mitsubishi Tokyo UFG
Branch name: NIPPORI
Account number: 0010490
Гүйлгээний утга: Явах иргэний Овог нэр
Төлбөр шилжүүлсэн баримтыг гадаад пасспортын хуулбарын хамт доорх и-мэйлээр ирүүлэх бөгөөд ирүүлсэн материалыг үндэслэн тийзийг бичиж олгоно.
Илүү тээшийг МИАТ ХК-ийн журмаар зохицуулагдана.
Токиод: tokyo@miat.com
Утас: 81-03-56154353

ТИЙЗТЭЙ ЗОРЧИГЧИЙН ХУВЬД ТИЙЗЭЭ БИЧҮҮЛЭХ ЗААВАР:

МИАТ ХК нь УОК-ийн Шуурхай штабаас хүлээн авсан нэрсийн жагсаалтын дагуу тийзтэй зорчигчийн захиалгыг суудлыг нэн даруй баталгаажуулна.\

N ангиллаас доош ангиллар худалдаж авсан бол N ангилал уруу тарифын зөрүү төлбөр төлнө, тийз бичих хураамж төлөхгүй. N ангилаас дээш ангиллаар худалдан авсан зорчигчдод зөрүү төлбөр буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

Зөвхөн тарифын зөрүү төлбөр төлөх бөгөөд тийз бичих хураамжаас чөлөөлнө. Тарифын зөрүү төлбөр нь худалдан авсан тийзний төрлөөс хамаарч зорчигч тус бүрт өөр бодолт хийгдэх тул Улаанбаатарт бол Тасалбар түгээврийн төвийн билет бичигчид хандан тарифын зөрүү төлбөрөө бодуулж МИАТ ХК-ны дансанд шилжүүлснээр тийзийг олгоно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 43 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 17 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 31 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 33 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 39 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 41 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 44 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 45 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 46 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 4 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 6 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 13 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 21 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 6 цаг 1 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 51 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 52 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 7 цаг 2 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 5 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top