МХЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр цэцэрлэгүүд дүрэм, журам зөрчиж хоёр настай хүүхдийг авсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Гэрэлмаа мэдэгдэв.
Тэрээр "Халдварын эрсдлээс сэргийлж, гурав хүртэлх насны хүүхдэд эцэг, эхийнх нь халамжид эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх зохицуулалт хийсэн. Өөрөөр хэлбэл, хоёр хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт явуулахгүй байхаар зохицуулж, бүх шатны байгууллагад үүрэг чиглэл өгсөн. Тиймээс манай байгууллага дүрэм, журмынхаа дагуу хоёр хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгүүд авсан эсэх дээр хөндлөнгийн хяналтаа тавиад явна. Хэрвээ холбогдох дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно" гэв.