x

Хакухо Даваажаргал МОНГОЛЧУУДАД ЯМАР Ч ӨРГҮЙ

Японы сумогийн бүх цаг үеийн хамгийн тод од, Их аварга Хакухо Даваажаргал Монгол улсын иргэншлээс гарч, Япон улсын иргэн болж паспортаа гардан авчээ. Түүнийг 2007 онд дэвжээнийхээ эзний охинтой гэрлэж, хоёр хүүхдийн эцэг эх болсноос хойш Япон улсын иргэншилтэй болох асуудал яригдаж эхэлсэн бөгөөд хадам эцгийнхээ дэвшээг өвөлж авахын тулд заавал Японы иргэншилтэй болох ёстой хэмээн мэдээлж байсан билээ. 

Хакухо Даваажаргал өнгөрөгч 2019 онд Монгол Улсын иргэншлээс гарах хүсэлтээ Ерөнхийлөгч Х.Баттулгад өгсөн байдаг. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсний дараа сая Япон Улсын иргэний паспортынх нь зураг олон нийтийн сүлжээнд тавигдаж, манайхан ч уламжлал ёсоор дуулиан шуугиантай хүлээж авав. 

Учир нь паспортан дээр Даваажаргал гэдэг нэрийн оронд "Шо" гэдэг нэр тавигдсан явдал /Хакухо Шо/ монголчуудад төдийлөн таатай санагдахгүй байгаа бололтой. "Их аваргын удам тасрав" хэмээн харамслаа илэрхийлсэн хүн цөөнгүй байна.

Гэвч нэг зүйлийг сануулахад Их аварга Даваажаргал монголчуудад ямар ч өргүй. Хэрэв хэн нэгэнд өртэй гэвэл төрүүлж өсгөсөн аав ээждээ л өртэй байж таарна. Тиймээс Хакухо Японы иргэн болсон нь эх орноосоо урвасан хэрэг, эсвэл их аваргын удмыг тасаллаа гэх мэтээр буруутгах нь орчин үеийн глобалчлагдаж байгаа дэлхий ертөнц дээр байж боломгүй хэрэг юм.

Илүү соёлт ертөнцөд амжилт гаргаж, илүү их амжилтанд зорьж яваа нэгэндээ сүү өргөж сурцгаая. "Монгол" гэдэг энэ харанхуй нүхэндээ хамтаараа үхэж болохгүй биз дээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Хаж (66.181.180.178)
    Энийг бичигч бас хар нүхнээс маань зайлаарай!
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин. (202.126.89.80)
    Монгол газрын усаар угааж, Монгол газрын хөрсөн дээр хөлд орсон юм бол Монгол улсад өртэй л байж таарна даа.
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.40.125)
    Явбал явна л биз дээ хэнд хамаатай юм.Өөрсдийгөө их юманд бодчих юмаа. Та нарт өргүй ч гэх шиг. Хэн чамаас юу нэхээд байгаан?
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.40.125)
    Яс үндэс япон гэж паспортон дээр нь бичсэн байна лээ. Нутагтаа амьдрах хэрэгтэй. Зөв зөв.
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зоригт (176.59.150.100)
    Тэнэгтэж л байхгүй юу ..Их Аврага өөрөө л тэгж шийдсэн бол тэр хүний хувийн асуудал ..хэнч тэр хүнийг буруутгах зөвтгөх эрхгүй ..та муусайн тэнэгүүд тэр хүнийг элдэвээр хэлж ямарваа нэгэн юм шаардах ямарч эрхгүй ..эх орноо газар шороогоо гаднынханд зарах хууль батмлчихаад монгол орныг тайван замаар Хятадад өгчихөөд байгаа хулгайч Хүрэлсүхээ яаж ч чадахгүй байж өөрийнхөө чадлаар Монголын нэрийг Японы Сумо гоор дэлхийд тунхагласан их аврагыг та нар шиг цувдайнууд үнэлэх цэгнэх эрх байхгүй
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
    • Иргэн
      Төрж өссөн эх орноо харанхуй нүх ч гэх шиг..
      2020 оны 08 сарын 18
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ саяхан Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 13 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 24 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 40 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 47 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 52 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 54 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 56 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 12 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 13 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 13 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 31 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 32 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 46 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 48 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 49 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 50 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 51 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top