x

Б.Цэрэн: Нийт хог хаягдлын 80 хувийг дахин боловсруулах боломжтой

Хан-Уул дүүргийн ИТХ, “Хоггүй Монгол” ТББ-ын “Явуулын Дахивар Авах Станц” хамтран тус дүүрэгт энэ амралтын өдөр ажиллаж, хогоо ангилан ялгаж тушаасан иргэдийг урамшуулав.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн: Хан-Уул дүүрэг "Эко дүүрэг" болох зорилтыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд бид олон ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг нь өнөөдөр хэрэгжиж байгаа энэ ажил юм. Хог хаягдлаа багасгаж, шил, хуванцар, гялгар уут, бор хайрцаг, бичгийн цаас зэрэг дахивар хаягдлаа ангилж ялгаад, дахин боловсруулах компаниуд руу тушаагаад, эргээд эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэх боломж бидэнд бий. Мөн хэрэглэхгүй хуучин хувцас, эд зүйлсээ хандивлаж болох бөгөөд тухайн эд зүйлсийг Хан-Уул дүүргийн эмзэг бүлгийн айл өрхөд өгөх юм.

Хог хаягдлыг анхнаас нь ангилан ялгах нь агаар, ус, хөрсний бохирдол үүсгэхгүй, эрүүл мэндэд ач тустай. Түүнээс гадна дахин боловсруулалт явагдсанаар улсын эдийн засгийн өсөлтөд ч нэмэртэй тул иргэн хүний үүргээ биелүүлж, хогоо ангилж хэвших нь зүйтэй юм. Хүн бүр халдварт өвчнөөс өөрийн болон гэр бүл, бусдын эрүүл мэндийг хамгаалах гэж дор бүрнээ хичээж байгаа шиг хогоо ангилан ялгаж сурвал эргээд агаар орчны бохирдлыг бууруулаад зогсохгүй нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Тиймээс ч энэ аяныг дүүргийн хэмжээнд  жил бүр өрнүүлэх болно.           

“Хоггүй Монгол” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Б.Булган “Хогоо тушаагаад эхлэхээр хэд хэдэн давуу тал бий болдог. Мэдээж хогоо мөнгө болгож байна. Энэ нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Мөн хэрэглээний сонголтуудаа зөв хийдэг болсон. Гэрээсээ аль болох хог гаргахгүйг бодно.

Өөрөөр хэлбэл, хайрцаг, савыг нь харж бүтээгдэхүүн сонгодог. Дахин боловсруулах боломжтой, дахивар авах цэгт тушааж болох савлагаатай бүтээгдэхүүн авдаг.

Бид  500-900 граммын варейний шилийг 60-80 төгрөгөөр, Архи, дарс, пивоны шил 20 төгрөг, газны лааз 20 төгрөг, хуванцар савыг 50 төгрөгөөр харин гялгар уут нэг  кг нь 50 төгрөгийн үнэ ханшаар иргэдээс худалдан авч байна.

Өнөөдрийн ажилд Хан-Уул дүүргийн иргэд маш санаачлагатай оролцож байна. Байгаль орчинд ээлтэй энэ төрлийн ажлыг дан ганц төрийн байгууллага хийх хэцүү тиймээс бусад дүүргүүд ч гэсэн энэ аянд нэгдэх нь чухал байна" гэсэн юм.

Хан-Уул дүүрэг хуучин гутал хувцас авах хоёр цэг байгуулжээ

Хүн өөрт хэрэггүй болсон, хуучин хувцсаа хаях эсвэл шатаах зэргээр орчныг бохирдуулдаг. Тэгвэл Хан-Уул дүүрэг хуучин гутал, хувцас цуглуулах цэгт цугларсан эд зүйлсийг хэрэгтэй хүмүүст нь хүргэдэг байна. Энэ ажилд иргэд их идэвхтэй оролцож, байнга зохион байгуулах хүсэлт гаргадаж байсан юм. Ер нь хогоо ил задгай хаях уу, ангилж ялгах уу гэдэг иргэн бүрийн ухамсраас шалтгаална.

Иймд энэ удаагийн арга хэмжээнд эцэг эхчүүд хүүхдээ дагуулан ирж өөрсдөө үлгэр дууриалал үзүүлж байгаа нь  ажиглагдсан юм. Хан-Уул дүүрэг  цэвэр цэмцгэр орчин бүрдүүлж  ЭКО ДҮҮРЭГ болох зорилт тавьсан.

Тиймээс ч “Явуулын Дахивар Авах Станц”-тай хамтран иргэдэд хог хаягдлыг ангилан ялгах дадал бий болгох, ялангуяа аюултай хог хаягдлын талаар мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэх сургалт сурталчилгааны ажил өрнүүлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 42 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 15 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 29 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 32 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 38 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 40 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 42 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 43 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 45 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 3 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 5 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 11 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 20 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 59 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 50 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 51 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 7 цаг 1 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 4 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top