x

ФОТО: Эмнэлэг, цагдаагийн байгууллагуудад парк шинэчлэл хийгдлээ

Нийслэлийн Захирагчын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Шадар сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нарын холбогдох албаныхан өнөөдөр туулах чадвар сайтай автомашиныг нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ, ЗӨСҮТ болон нийслэлийн Цагдаагийн удирдах газарт гардуулав.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Эрүүл мэндийн газарт бүрэн тоноглогдсон 40 автомашин, нийслэлийн Цагдаагийн удирдах газарт 110 автомашинаар парк шинэчлэлт хийгдэж байна. Ийнхүү туулах чадвар сайтай автомашинаар бүрэн хангаснаар гэмт хэрэг, зөрчлийн газар болон түргэн тусламж шаардлагатай газарт 3-5 минутад түргэн шуурхай очиж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах, нийслэлийн иргэдийн аюулгүй байдал хангах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.

Ж.Батбаясгалан “Иргэдэд түргэн шуурхай үйлчлэхэд энгийн автомашинаас гадна туулах чадвар сайтай, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон автомашин хэрэгтэй. Энэ ч үүднээс нийслэлийн төсвийн хөрөнгөөр иргэдийн аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд эрүүл мэнд, цагдаагийн газруудад парк шинэчлэлтийг хийж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгасан. Нийслэл хотод нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна. Иймд бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Нийслэлийн хувьд олон эх үүсвэрээс хөрөнгө оруулалтын ажлуудыг хийдэг. Тодруулбал, НИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хүрээнд тодорхой хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Мөн улсын төсөв, бусад зээл тусламжаар хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр салбарын яамдуудтай хамтарч ажиллаж байна” гэв.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Хүн амын эрүүл мэнд, аюулгүй амьдралын баталгаа болсон эмнэлэг, цагдаа, онцгой байдлын газруудыг бэхжүүлэхэд нийслэл хот онцгой анхаарч ажилласан. Туулах чадвар сайтай эдгээр бүрэн тоноглогдсон автомашинаар хангаснаар иргэдэд түргэн шуурхай хүрч үйлчлэх хугацааг нэмэгдүүлнэ. Стандартаар бол 10 мянган хүн тутамд нэг автомашин иргэдэд үйлчлэх ёстой байдаг. Иймд Хотын даргаар ажиллаж байхдаа аюулгүй хотыг бий болгох хүрээнд автомашины парк шинэчлэлтийн ажлыг хотын төсөвт суулгаж өгсөн. “Аюулгүй хот” төслийг өнгөрсөн хавар Ерөнхий сайдад танилцуулж, уг ажлыг эхлүүлсэн. Энэ дагуу аюулгүй хотыг бий болгохын тулд шаардлагатай ажлууд цаашид ч үргэлжлэх ёстой гэж бодож байна” хэмээлээ.    

ХӨСҮТ-ийн Д.Нямхүү “ХӨСҮТ-д 2009 онд парк шинэчлэлтийн ажлыг хийж байсан. Манай машинууд орон нутгуудад хүрч үйлчилдэг, мөн халдвартын түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс энэ бол парк шинэчлэлтэд нэмэр болсон бүрэн тоноглогдсон автомашинаар хангагдаж байгаадаа талархалтай байна. Туулах чадвартай автомашинтай болсноор явахад бэрх газруудад хүрч очиж, иргэддээ үйлчлэх боломжоор бүрэн хангагдах юм” хэмээв.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Жижүүрийн цагдаа жолооч Ө.Мөнх-Эрдэнэ “Өвөл, зун, цасанд, бороонд гээд цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд туулах чадвар сайтай машин цагдаагийн алба хаагчид бидэнд маш их хэрэгтэй байдаг. Туулах чадвар сайтай автомашинтай болсноор цагдаагийн бие бүрэлдэхүүн түргэн шуурхай ажиллах, хүлээж авсан дуудлагад цаг алдалгүй очих боломж бүрдэж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 44 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 17 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 31 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 34 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 40 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 42 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 44 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 45 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 46 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 5 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 7 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 13 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 22 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 6 цаг 1 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 52 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 53 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 7 цаг 3 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 5 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top