x

"Нийтийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлэх нь чухал"

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Соёлын сайд С.Чулуун, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нарыг хүлээн авч уулзлаа.

Ж.Батбаясгалан “Монгол Улс 24 жилийн дараа соёлын асуудал эрхлэх бие даасан Соёлын яамтай болсонд баяртай байна. Нийслэлээс хэрэгжүүлж буй соёлын чиглэлийн бодлого үйл ажиллагаа, өв соёлыг хамгаалах, засварлах, хадгалах, хүүхэд залууст танин мэдүүлэх гээд олон ажлыг Соёлынхоо яамтай хамтарч зохион байгуулах болно.

Нийслэл хотын хүн амын дийлэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг онцлогтой. Монгол Улсын өв соёлын нэгэн том цөм болсон нийслэл хотын өв соёл, түүх дурсгалыг хүүхэд, залууст уламжлуулан таниулах, хадгалах хамгаалах шаардлага бий.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёлын чиглэлийн асуудлыг салбарын яамтай хамтран хэрэгжүүлэх саналаа тусгасан байгаа. Бид цаашид нийтийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, иргэн бүрд танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг хамтран хийж хэрэгжүүлэх нь чухал” хэмээв.

Соёлын сайд С.Чулуун “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн гурван чиглэлийн нэгд соёлын салбарын асуудлыг тусгасан. Энэ нь төр, засгаас  соёлын салбарт анхаарч байгаагийн илрэл юм.

Иймдээ ч асуудал хариуцсан Соёлын яамыг тусгайлан байгуулсан. Бидний хувьд нийгмийг соёлжуулах, өв соёлуудаа хүүхэд залууст танин мэдүүлэх тал дээр голчлон анхаарч ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн үүсэл хөгжлийн түүхийг хадгалсан Сарьдагийн хийдийн чиглэлд түүхийн аялал жуулчлалын маршрут гарган хөгжүүлэх ажлыг хийж байгаа. 1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарыг таван настайд даахийг нь үргээж, Шар бүсийн ордон байгуулснаар эдүгээгийн нийслэлийн үүсэл шастир бичигдэж эхэлсэн түүхтэй.

Хагийн хар нуураас 40-өөд км-т орших Сарьдагийн хийдийн түүхэн дурсгалт газрыг хойч үеийнхэнд сурталчлан таниулах, өв соёлоо хадгалах, хамгаалахад нийслэл хот болон салбарын яам хамтарч ажиллана гэдгийг уулзалтын үеэр талууд хэлж байсан юм. Сарьдагийн хийдийн тууринаас Өндөр гэгээний бүтээсэн Язгуурын таван бурхнаас эхлээд XIII зууны Монголын төдийгүй бүс нутгийн соёл, улс төр, худалдааны томоохон төв байсныг гэрчлэх хосгүй олдворууд илэрсэн байдаг. 

Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт соёл, урлагийн байгууллага 59, соёл, урлагийн үйлчилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулж буй 290 аж ахуйн нэгж байдаг. “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяны хүрээнд сүүлийн дөрвөн жилийн байдлаар соёлын өвийг хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах чиглэлээр анхаарч ажиллаж буй.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 44 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 17 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 31 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 34 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 40 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 42 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 44 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 45 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 47 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 5 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 7 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 13 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 22 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 6 цаг 1 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 52 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 53 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 7 цаг 3 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 6 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top