x

Шүүгчийн сонгон шалгаруулалтад 140 хүн бүртгүүлжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2018.05.29/ боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул оролцож, 4 дэх удаагаа шинэчлэгдэн батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах” журмын талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 15, 16 дугаар тушаалаар зарласан УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн хоёр сул орон тоонд мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн болон шүүгчийн гурван сул орон тоонд зарим шүүхийн Ерөнхий шүүгчийн, Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт шинэ журмын дагуу явагдаж байна. Энэхүү сонгон шалгаруулалтад 140 орчим нэр дэвшигчид бүртгэгдэн хамрагдлаа. Сонгон шалгаруулалтын суурь шалгалтын хүрээнд бичгийн болон ярилцлагын шалгалт явагдаж дууссан. Одоо нэр дэвшигчийн намтар судлах ажиллагаа үргэлжилж байна. Суурь шалгалтын үнэлгээ гарсны дараа 60 ба түүнээс дээш үнэлгээ авсан нэр дэвшигчид тусгай шалгалтад хамрагдана” гэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар зарлигаар баталсан 4 дэх удаагийн шинэчилсэн найруулга бүхий "Шүүгчийг сонгон шалгаруулах” журамд орсон гол өөрчлөлтүүдийг танилцууллаа.

"Шүүгчийг сонгон шалгаруулах” журамд дараах гол өөрчлөлтүүд орсон байна. Тухайлбал анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт жилд 2 удаа зохион байгуулагдахаар болсон. Ингэснээр сул орон тоо гарсны дараа биш сул орон тоо гарахаас өмнө шалгалтын ажиллагаа урьдчилан явагдаж, тухайн орон тоонд томилогдох хуульд заасан болзол, шаардлага хангасан нэр дэвшигч бэлэн болсон байх бөгөөд сул орон тоо гарсан тохиолдолд богино хугацаанд нэр дэвшигч томилогдох боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн нэр дэвшигч шүүгчээр ажиллах ёс зүй, зан чанарын болон мэдлэг, ур чадварын шалгалтын хүрээнд хоёр багц шалгалтад буюу "суурь” болон "тусгай” шалгалтад оролцох бөгөөд "шүүгчээр ажиллах ёс зүй, зан төлөв”-ийн шалгалтад тогтоосон босго оноо буюу "60” онооноос бага оноо авсан нэр дэвшигч "шүүгчээр ажиллах мэдлэг, ур чадвар”-ыг шалгах шалгалтад оролцох эрхгүй болно. Нэр дэвшигчийн ёс зүй, зан төлөвийг шалгах шалгалтын төрөлд "намтар судлах” шалгалт шинээр нэмэгдэж орсон. Энэ шалгалтын хүрээнд Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн хуульд заасан чиг үүргийн дагуу нэр дэвшигчийн өнгөрсөн хугацааны намтар, түүх ёс зүйн төлөвшил, харилцаа хандлагыг судалж, дүгнэлт гаргах хэлбэрээр хэрэгжихээр тусгагдсан.

Шинэчлэгдсэн журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулснаар шалгалтад тэнцсэн нэр дэвшигч шүүгчээр томилогдохоос өмнө бэлтгэл сургалтад хамрагдаж, шүүгчээр ажиллахад шаардлагатай ур чадвар эзэмших давуу тал болохыг Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул хэллээ. Мөн шүүгчид нэр дэвшигчдийг сонгон шалгаруулахад олон нийтийн оролцоо чухал гэдгийг тэрбээр мэдээллийн төгсгөлд онцлов. Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа нэр дэвшигчдийн мэдээллийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил зарлаж байгаа бөгөөд тухайн нэр дэвшигчтэй холбоотой, шаардлага хангасан мэдээллийг Шүүхийн мэргэшлийн хороо хүлээн авч байгаа гэв.

Энэ удаагийн "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хуралд Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар, Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар, Бор-Өндөр дэх сум дундын шүүхийн тамгын газар онлайнаар холбогдож оролцов. Харин нийслэл дэх дүүргийн шүүхүүдийн Олон нийттэй харилцах мэргэжилтнүүд биечлэн оролцож, сүүлийн үед шүүхээр шийдэгдсэн олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 1 цаг 3 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 1 цаг 4 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 1 цаг 6 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 1 цаг 7 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 1 цаг 8 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 1 цаг 9 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 1 цаг 10 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 1 цаг 12 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 1 цаг 14 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 3 цаг 14 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 3 цаг 15 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 3 цаг 20 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 3 цаг 21 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 3 цаг 22 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 3 цаг 24 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 3 цаг 57 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 3 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 4 цаг 1 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 5 цаг 31 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 5 цаг 31 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top