Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр амралтын өдрүүдэд Туул голын эрэг дагуух амралт, зугаалгын бүсийн тохижилтын ажлын явцтай танилцжээ.
Одоогоор хүүхдийн тоглоомын талбай, амарч суух сандал ширээ, гар бөмбөгийн талбайг байгуулах, тохижуулах ажлууд хийгдэж байгаа бөгөөд нийт ажлын явц 70 хувьтай байгаа аж.
Туул голын эрэг дагуу амралт, зугаалгын бүсэд аврагч нарын завины зогсоол, түргэн хоол, кофе шопоор үйлчлэх худалдаа үйлчилгээний цэгүүд, эко нийтийн бие засах газар, авто машины нэгдсэн зогсоол зэргийг байгуулахаар төлөвлөжээ.