x

Д.Гэрэлтөв: Монголчуудын гуравны нэг нь Тусгай хамгаалалттай газарт тасалбарын хураамжаа төлдөггүй

"Тусгай хамгаалалттай газрын хураамжийг ядаж гадны иргэдэд 10 мянга, дотоодынхонд таван мянга болгох хэрэгтэй"

Улаанбаатар аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөвтэй ярилцлаа.

-Өнөө зун дотоодын аялагчдын тоо эрс нэмэгдсэн талаар иргэд ярьж байна. Хотоос гараад хаа сайгүй хөл гишгэх зайгүй байжээ. Энэ жилийн дотоодын аяллын онцлог нь юу байв. Монголчууд хаагуур их аялж байна вэ?

-Энэ жилийн дотоодын аялал жуулчлал онцлогтой жил болж байна.

Дэлхий дахинд тархсан “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр гадагшаа аялахаар төлөвлөсөн иргэд хил хаалттай учраас Монгол орноороо аялж байна. Ерөнхийд нь том зургаар харахад өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад монголчууд энэ жил илүү их аялсан болов уу гэж харагдаж байгаа. Монголчуудын хамгийн их аялахыг зорьдог бүс нутаг бол гол ус, нууртай газар байдаг юм байна.

Завхан аймгийн Хар нуур, Хяргас нуур, Хэрлэн гол, Буйр нуур, Өгий нуур, Хөвсгөл нуурыг зорьсон иргэд их байлаа. Энэ жилийн дотоодын аяллын бас нэг онцлог нь, гадны жуулчид ирээгүй учраас манай аяллын оператор компаниуд дотоодын аялагчид руугаа онцгой анхаарч, олон сонирхолтой хөтөлбөрүүдтэй аяллуудыг зохион байгуулсан байна.

Жишээлбэл, “Мөөгтэй аялал”, “Судлаачтай аялал”, “Нислэгтэй аялал” гэх мэтээр дотоодын аялагчид руу хандлаа. Өмнө нь ихэнхдээ манай аяллын компаниуд гадны жуулчдад зориулж тэдэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байсан бол энэ жилийн хувьд монгол аялагч нар руугаа чиглэсэн ажлууд хийж, цаашдаа энэ чиглэл рүү илүү анхаарч ажиллах хэрэгтэй юм байна гэдэг ийм шинэ зүйл рүү чиглэж байна.

-Аялагчдын тоог хэрхэн гаргадаг юм бол. Ойролцоогоор төчнөөн хүн аялсан гэдэг тоо байна уу?

-Манай улсад энэ тоо баримтыг статистикийн хэмжээнд гаргах хүчин чадал, аргачлал одоогоор алга байна л даа. Гадаадаас дотогшоо хийж байгаа аялагчдынхаа тоог Хил хамгаалах ерөнхий газартай хамтран гаргачихаад байдаг.

Харин дотооддоо хэчнээн аялагч аялсан тоог мэдэхдээ одоогоор Тусгай хамгаалалттай газар нутаг руу нэвтрэх тасалбарын тоогоор гаргадаг.

Гэхдээ нэг дутагдалтай тал нь монголчуудын гуравны нэг нь тасалбарын хураамжаа төлдөггүй. Очсон газраа тасалбараа өгье гээд очиход тасалбар дуусчихсан гэх жишээтэй. Ер нь 21:00 цагаас хойш тасалбар тарааж, мөнгө хураадаг хүн ажилладаггүй юм билээ.

Дээрээс нь, орон нутгийн иргэд хураамж төлөхгүй зорчдог. Тэгэхээр аялагчдын тоог нарийвчлан гаргаж чадахгүй байдал үүсэж байна.

Ерөнхийдөө Улаанбаатар хотоос гарч байгаа машинуудын тасалбарын тооноос харахад 200 мянган машин гарсан гэдэг тоо байна.

-Монголчууд ихэнхдээ машинаа унаад гэр бүл найз нартайгаа нийлж аваад дуртай газар руугаа аялдаг. Аяллын компаниуд руу хэр хандаж байсан бэ?

-Монголчууд өөрсдөө машинаа унаад дуртай газар руугаа аялдаг хүмүүс. Захиалгат аяллын маршрут анхнаасаа системтэй явж ирээгүй учраас энэ жилийн хувьд аялагчид маань төдийлөн бэлэн биш байгаа нь анзаарагдсан.

Аяллын хамгийн гол зүйл нь үр өгөөж байдаг. Энэ үр өгөөжөө бодох юм бол аяллын хөтөлбөр хамгийн зөв юм.

Нөгөө талаар аюулгүй байдал, хоол унд, байр сууц гээд бүгд бэлэн байх нь чухал. Хамгийн гол нь мэдлэг хуримтлуулж чаддаг байх хэрэгтэй. Яагаад аюулгүй байдал чухал вэ гэдэг дээр сая наадмаар маш олон хүн авто ослоор амиа алдлаа.

Гоё сайхан газар үзэж, амрах гэж яваад амиа алдсан харамсалтай хэргүүд олон гарлаа. Энэ бол дотоодын аялал руу анхаарах цаг болсныг харуулж байгаа нэг үзэгдэл юм.

-Аялагчдын сэтгэл ханамж хэр байх шиг байна вэ. Хог дүүрэн байсан, очоод байрлах газар олдсонгүй гээд олон асуудал бас яригдлаа?

-Хамгийн нэгдүгээрт дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн зохицуулалт нэн шаардлагатай байна. Наад зах нь аялал жуулчлалын менежментийг гаргах хэрэгтэй байна.

Жишээлбэл, Хөвсгөл нуур руу аяллаа гэхэд зам нь ямар байх юм, жим нь хаана байх юм, автомашинаа хаана тавих уу, хаана нь иргэд байрлах уу, хогоо хаана  хаях уу, мөн жорлонгийн асуудлыг яаж шийдэх вэ гээд энэ бүхнийг журамлах хэрэгтэй. Тэгээгүйгээс болоод аялагчдын сэтгэл ханамж хүсэн хүлээсэн тэр хүлээлтээс доогуур байна.

Ерөнхийдөө сэтгэл ханамж 50 хувьтай байсан болов уу. Хамгийн чухал нэг асуудал нь санхүүжилт байна. Тусгай хамгаалалттай газрын хураамжийг улсын төсвийн сан руу оруулах биш, харин тухайн орон нутгийнхаа менежментийн төлөвлөгөөнд зарцуулдаг болгох хэрэгтэй. Тэгж байж, орсон тасалбарын мөнгөөрөө буцаагаад нөхөн сэргээлт, сэргээн засалт дор дор нь хийгээд явж байвал зүгээр байна.

Түүнчлэн, тусгай хамгаалалттай газрын хураамжийг нэмэгдүүлэх нь зөв. Гадаад иргэд 10 мянган төгрөг, дотоодын аялагчид 5,000 төгрөг болгомоор байна. Энэ нь эргээд үнэ цэнэ бий болгоно.

-Хогоо хаяж болохгүй, байгалиа хайрлах ёстой гэж иргэн бүр мэддэг ч биелүүлдэг нь ховор байна л даа?

Ер нь Төрийн хууль тогтоомж, тусгай хамгаалалттай газрын дүрэм журмаа сайтар чангатгах хэрэгтэй. Аялагчид би эх орондоо аялж байна, хаагуур яаж аялахаа би өөрөө мэднэ гэх зэргээр өөр өөрийн өнцгөөр асуудалд ханддаг. Тэгэхээр аялагчдын чиг үүрэг, дүрэм журмыг илүү боловсронгуй, тодорхой болгосон хуультай болмоор байна.

Аялал жуулчлалын тухай хуулинд тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалын үүрэг, дүрэм журмыг нэг ч удаа тусгаагүй, шинэчилсэн найруулга хийгээгүй байгаа.

Тэгэхээр, хууль эрх зүйн үндэс маань боловсронгуй биш учраас зөв шийдэлд хүрч чадахгүй байна. Аялал жуулчлалын тухай үйл ажиллагааг яамны түвшинд биш юм аа гэхэд агентлагийн хэмжээнд аваачих хэрэгтэй. Зөвхөн тусгай хамгаалалттай газраа сайжрууллаа гээд бүх юм сайхан болчихгүй шүү дээ. Үүнийгээ аялал жуулчлалтай холбоотой бүхий л салбар луу холбож өгөх хэрэгтэй. Мөн иргэдээ хамгаалсан заалт тусгаж өгөх хэрэгтэй.

-Улаанбаатар хотын ойролцоо, Туулын хөвөөнд иргэд маань ихээхэн амардаг. Бас л бөөн асуудал гарч ирээд байдаг?

-Нийслэл Улаанбаатар хот бол 140 гаруй түүх соёлын дурсгалт газартай аялал жуулчлалын их нөөцтэй бүс. Сэлбийн гол, Дунд гол дагуу, мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд хэсгээр намар, өвлийн улиралд шувуу үзэх аялал хийж болно. Үүнийг дэмжиж, хамгаалсан арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэй л дээ.

Мөн, Монгол Улсад 1728-1928 оны хооронд “Цайны зам" хэмээх маш том худалдааны зам байсан. Үүнээс улбаалан нийслэл Улаанбаатар хотын хүүхэд залуус, шат шатны аялагчдад зориулсан аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөө гаргавал зүгээр санагддаг.

Ядаж л Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон янзын ховор шувуунууд байдаг. Тэрийг хэрхэн таниулж үзүүлэх үү гээд энэ мэт зүйлийг зохион байгуулалтаар хиймээр байна. Залуучууд одоо цэцэрлэгт хүрээлэнд очоод хуушуур идээд наана нь сууж байгаад ирдэг.

Энэ мэтээр хүүхэд, залуучууд, иргэдээ амарч зугаалах, аялах тэр нөхцөл боломжийг гаргаж егөх хэрэгтэй. Одооноос энэ тал дээр анхаарч, иргэн бүр өөрсдийн оролцоотой байвал үр хойчдоо бид нүүр бардам байж болно шүү дээ.

-Монголчууд дулааны гурван cap л аялаад байгаа харагддаг. Өвлийн улиралд хаагуур аялбал тохиромжтой вэ?

-Өвөл аялагчид маш бага байдаг. Өвөл өвөлжөөндөө байгаа айлд очих бол маш гоё аялал болно.

Өвлийн аялалд аяллын компаниудын идэвх санаачилга гаргах нь чухал байна. Хөдөө орон нутагт сүүлийн үеийн гоё гоё зочид буудлууд их байдаг болж. Энэ зочид буудлууд өвөл үнээ хямдруулаад, үүнийг нь төр засаг нь дэмжээд сонирхолтой аяллуудыг зохион байгуулбал бас боломжтой гоё аялал болно гэж боддог.

-Түрүүн та монголчууд голдуу гол устай газар аялж байна гэж ярьсан. Таны хувьд аялагчдад хандаад очиж үзээсэй гэсэн байгалийн үзэсгэлэнт түүх дурсгалын газруудаас санал болгооч?

-Өмнөговь аймгийн Дэл хадны зураг үнэхээр гайхамшигтай. С.Дулмаа доктор бүжгэн жүжиг дэглэж, Юнескод тоглосон. Тэнд очихдоо тайлбарлах хүнтэй очвол их зүгээр.

Монгол хүн бүр аялагч байдаг. Үр хойч маань эх орноороо аялахдаа бидний үзэж харж, биширч байгаа тэр сайхан онгон дагшин байгалийг, түүх дурсгалын хосгүй өвийг энэ чигээр нь харах ёстой.

Аяллаа зөв төлөвлөж, үр өгөөжтэй байх нь чухал. Манайхан Буйр нуур луу явахдаа шууд Чойбалсан хотоор дайраад явалгүй Чингисийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Биндэр, Дадал сумаар аялаад, цаашаагаа Улзын голын хөндийд очиж цэн тогоруу болон эргийн шувууд харж болно.

Цаашлаад, Дорнод аймагт нууруудын аялал хийж болно. Ингэвэл таны үр өгөөж ганцхан Буйр нуурт очиж сэлээд ирэх биш түүх соёлын дурсгал, биологийн өвийн дурсгалыг үзэж хараад ирэх давхар боломжтой байгаа юм. Үүнийг үр ашигтай аялах гэж хэлээд байна.

Гадны жуулчид аялахдаа чанарт их анхаардаг. Аяллаа эртнээс төлөвлөж, түүндээ зориулан мөнгөө хуримтлуулж эхэлдэг. Бид ч гэсэн cap бүр нэг хүн аялалдаа зориулаад cap бүр 50 мянган төгрөг хуримтлуулаад эхэлбэл их зүгээр. Гадны жуулчид нэг, хоёр жил аялалд зориулж мөнгөө цуглуулдаг. Бид бас энэ жишгээс суралцаж, эртнээс машин техникийн аюулгүй байдал, тав тухтай аялах бусад хэрэгслүүдээ бэлдээд явбал уг нь их зүгээр. Ингэснээр та аюулгүй байдлаа бүрэн хангаж чадна.

Тэгээд болж өгвөл аяллын компани сонговол аюулгүй байдал бүрэн хангагдана. Иргэд үнэгүй аялбал хаана ямар газрууд байна, ямар маршрутаар явбал олон газар оч иж үзэх боломжтой вэ гэдэг зөвлөгөөг манай холбооноос үнэгүй өгч болно. Аялал хүний нүдийг нээдэг гэж ярьдаг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (58.142.72.55)
    Ганц ч болов боловсон жорлон байвл хэдийг ч төлсөн яадаг юм Даанч нүхэн жорлонтойгоо адилхан хуучинсаг үмхий юмнуудаар монгол дүүрчихэж
    2020 оны 08 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 28 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 32 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 1 цаг 25 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 1 цаг 26 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 1 цаг 27 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 1 цаг 27 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 1 цаг 28 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 1 цаг 29 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 1 цаг 30 мин Олон нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 1 цаг 31 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 1 цаг 31 мин Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно 1 цаг 32 мин Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна 1 цаг 33 мин Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ 1 цаг 34 мин Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа 1 цаг 35 мин Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа 1 цаг 36 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо 1 цаг 37 мин Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуулах хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдлээ 1 цаг 38 мин Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ баталгаажууллаа 1 цаг 38 мин Сүхбаатар суманд 1300 орчим мод тарихаар төлөвлөв 1 цаг 40 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top