НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол явагдлаа.
Ням гаригийн тохиролд 2020 оны долдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдсон 55,880,459 баримтаас 30,504,370 нь бүртгэгдсэн байна.
Энгийн тохирлын дугаар: 25271835
- 30 мянган төгрөгийн азтан - 27467
- 100 мянган төгрөгийн азтан - 2714
- Нэг сая төгрөгийн азтан - 281
- Гурван сая төгрөгийн азтан - 24
- Таван сая төгрөгийн азтан - 1
- 30 сая төгрөгийн азтан шалгарсангүй.
Нийт 30487 азтан тодорлоо.
Энэ удаагийн тохирлын супер сугалааны шагналын сан мөн 30 сая төгрөг байв.
Супер тохирлын дугаар 86371813 байсан бөгөөд энэ удаагийн тохирлоор супер шагналын эзэн тодорсонгүй.