x

ЭХЭМҮТ-ийн газар руу халдсан, зөвшөөрөлгүй барилгын ажлыг албадан зогсоолоо

Нийслэлийн ахирагчын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан өнгөрсөн мягмар гаригт Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, тус төвийн эзэмшил газар руу хувийн хэвшлийнхэн халдсан хууль бус үйлдлийг таслан зогсоох үүргийг холбогдох албаныханд өгсөн.

Шийдвэрийн биелэлтийг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргалаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Тодруулбал, Монголын Үндэсний их сургууль хичээлийн өргөтгөлийн барилга барихдаа ЭХЭМҮТ-ийн газар руу түрж, хашааг нь буулгаж зөвшөөрөлгүй орц, гарц хийгээд байсан юм.

Тус сургууль нь хичээлийн өргөтгөлийн байраа барихдаа эмнэлгийн эзэмшил газар руу түрж, 4.5-4.8 метр.кв талбайг илүү гарган барьсан учраас сургуулийн баруун талын эзэмшил газраас эмнэлэгт алдагдсан газрыг нөхөн олгох үүргийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо. Ингэснээр ЭХЭМҮТ-ийн газрын маргаан шийдвэрлэгдэж буй юм.

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИЛГЫН АЖЛЫГ АЛБАДАН ЗОГСООЛОО

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Монголын Үндэсний их сургууль эзэмшил газраа хэтрүүлэн ашиглаж, зөвшөөрөлгүйгээр газар доорх гараажийг барьж буй ажлыг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал тэргүүтэй албаныхан албадан зогсоолоо. Тус сургууль нь өөрсдийн эзэмшил газар болох 746 метр.кв талбайд газар доорх гарааж барих архитектурын төлөвлөгөөг нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас батлуулж байжээ.

Гэвч барилга барих зөвшөөрөлгүйгээр 2204 метр.кв талбайд хоёр давхар болгож өргөтгөж буй аж. Иймд НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал сургуулийн удирдлагад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг сануулаад, барилгын ажлыг албадан зогсоолоо.

Мөн тус хорооны нутаг дэвсгэр, ЭХЭМҮТ-ийн зүүн урд хэсэгт зөвшөөрөлгүй баригдаж буй барилгын ажлыг албадан зогсоосон юм. Тус барилгыг “Өлзийт Интертрейд” компани барьж буй бөгөөд 2017 онд орон сууц барих архитектурын төлөвлөгөө батлуулж байжээ. Барилга барих зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулж буй тус компанид хуулийн хариуцлага хүлээлгэхийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал холбогдох албаныханд сануулаад барилгыг лацдаж үйл ажиллагааг нь зогсоолоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 49 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 22 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 36 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 39 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 45 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 47 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 49 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 50 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 52 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 10 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 12 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 18 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 27 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 6 цаг 6 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 57 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 58 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 7 цаг 8 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 11 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top