x

Ой модонд зугаалах, самар, жимс түүж явахдаа анхаарал болгоомжтой байхыг санууллаа

Нийслэлийн байгууллагуудын холбогдох албаны хүмүүс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн 14 хоногийн байдлаар гурван удаагийн зөрчлийн мэдээлэл НОБГ-т ирсэн. Тодруулбал, иргэн Д, Б нар тус бүр хоёр ширхэг тарваганы мах худалдаалах гэж байсныг илрүүлж, зөрчлийг арилгуулсан. Мөн нийслэлийн иргэд Туул, Хэрлэн голд амарч зугаалж явах үед усанд осолдох тохиолдол ихээхэн гарч байна. Иймд НОБГ өнгөрсөн зургаадугаар сарын 15-аас аравдугаар сарын 15 хүртэл завьт эргүүлийг ажиллуулж байгаа. Энэ хугацаанд 280 орчим иргэнийг усны ослоос авран хамгаалав.

Одоогийн байдлаар усанд нэрвэгдсэн гурван иргэнийг эрэн хайх аврах ажиллагаа явуулж байна. 11 настай хүүхдийг авран хайх ажиллагааг түр зогсоогоод байгаа бөгөөд энэ сарын 25-наас хүч нэмэгдүүлэн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ. Энэ сарын 4-нд 25 настай эмэгтэй Тэрэлжид усанд осолдсон мэдээллийн дагуу 200 орчим хүнтэй эрлийн баг эрэн хайх ажиллагаа явуулж байна. Мөн 25 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул голд толгойгоо угаах гэж байхдаа ус руу унасан дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг явуулж байна. Завьт эргүүлийн ажилтнууд амарч зугаалж яваа иргэдэд анхаарал болгоомжтой байх, хүүхэд, багачуудад тавих хараа хяналтаа сулруулахгүй байх заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна” хэмээлээ.

НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Батзориг “Малын гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх ажлын хүрээнд дүүрэг, товчоодод нийт 99 улсын байцаагч хяналт шалгалт явуулж байна. Хяналт шалгалтын хүрээнд товчоогоор хоёр тарваганы мах оруулж ирэх гэж байсныг илрүүлж, хуулийн дагуу торгууль ногдуулж ажилласан” гэсэн юм.

НБОГ-ын Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар “Өнгөрсөн 14 хоногийн байдлаар нийт 21 амьтны дуудлага мэдээлэл ирсэн. Ихэвчлэн бамбай хоншоорт хортой могойн дуудлага ирсэн бөгөөд иргэд могой харсан даруйдаа нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд яаралтай мэдэгдэхийг анхааруулж байна. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэнээс энэ сарын 9-ний өдөр Санзай орчимд хүрэн баавгайн мөр байж болзошгүй гэх дуудлага ирсний дагуу шалгахад хүрэн баавгайн мөр болохыг тогтоосон. Иймд иргэд ой модонд зугаалах, самар, жимс түүж явахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна” гэв.

НЭМГ-ын Нийгмийн Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан “Нийслэлийн хэмжээнд гэрийн ажиглалтад нийт 24 иргэн нийслэлийн 140 өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна. Нийт 8129 иргэний гэрийн ажиглалтын хяналтын хугацаа дуусч, хяналтаас гаргасан. Гэрийн ажиглалтад орсон иргэдээс түгээмэл гарч байгаа зөрчил бол гар утсаа унтраах, гар утасны дугаараа буруу өгөх, хаягаа солих явдал гарч байна. Иймд гэрийн ажиглалтад байгаа иргэд хүлээсэн үүргээ биелүүлж, аль болох гэртээ байх, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын ажлыг хүндэтгэн мэдээллээ тогтмол өгч байх хэрэгтэй” хэмээв.  

“Ковид-19” цар тахлын энэ үед иргэд, олон нийт амны хаалтаа зүүх хандлага суларсан. Дэлхий дахинд халдварт өвчний аюул намжаагүй, манай улсад эрсдэл өндөр байгаа энэ үед амны хаалтаа тогтмол зүүж хэвших, үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлж буй иргэддээ амны хаалтаа зүүх, гараа ариутгах шаардлагыг тогтмол тавих хэрэгтэй хэмээн албаныхан онцоллоо.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 48 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 21 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 35 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 38 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 44 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 46 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 48 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 49 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 50 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 9 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 11 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 17 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 26 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 6 цаг 5 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 56 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 57 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 7 цаг 6 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 9 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top