x

“Ногоон хөгжил технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэн, зөвөлгөөн боллоо

Уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн хүн амын тогтвортой хөгжилд сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Иймд дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягыг өөрчилж байгальд илүү ээлтэй “Ногоон” хэв загварт шилжиж байна.

Тиймээс Монгол эрдэмтдийн судалгаа, туршилтын үр дүнд бий болсон инноваци, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрүүлэх, энэ чиглэлээр ажиллаж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагыг дэмжих шаардлагатай байгаа. Иймээс Монгол орны нөхцөлд тохирсон байгальд ээлтэй техник, технологи, инновацийн шинэ санаа шийдлийг нэвтрүүлэх, олон нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэхэд бизнесс эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, шинийг санаачлагчид, гарааны бизнесс эрхлэгчдийг хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллага оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх зорилгоор энэхүү үзэсгэлэн, зөвөлгөөнийг зохион байгуулж байна.

Үзэсгэлэн, зөвөлгөөнийг БОАЖЯ, МҮХАҮТ-аас санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн 6 дахь арга хэмжээг Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм. “Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэнд 60 гаруй аж ахуй нэгж байгууллага техник, технологи, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

“ИКОН” ХХК-ийн төслийн инженер М.Энхжин

-Манай ИКОН компани нь 2002 оноос Эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Ерөнхийдөө дулааны тоолууран дээр голлож үйл ажиллагаа явуулдаг. Бид Европ стандартын шинэ тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэн ажиллаж байгаа. Ингэснээр айл өрх хэрэглээгээ задгайгаар биш хэрэглээн дээрээ суурилан төлбөрөө төлөх боломжтой болох юм.

“Дархан Сэлэнгийн ЦТС” ХК-ийн Мэдээлэл технологи, автоматикийн албаны парга О.Сэр-Од

– “Дархан Сэлэнгийн ЦТС” ХК нь 2012 оноос цахилгаан эрчим хүчний хяналт, удирдлага арилжааны автоматжуулалтын системийг нэвтрүүлж эхэлсэн. Энэ үзэсгэлэнгийн хүрээнд бид ухаалаг тоолуурын системээ танилцуулж байна. Энэхүү тоолуурыг нэвтрүүлснээр алдагдал буурч байгаа. Ингэснээр 14 тонн хүлэмжийн хийг хэмнэх боломжтой учраас ухаалаг тоолуурын системээ танилцуулж оролцож байгаа юм.

Мөн өнгөрсөн жилүүдийн үзэсгэлэнгийн үед дэвшүүлсэн зорилго, зорилтоо амжилттай хэрэгжүүлэх зорилгоор БОАЖЯ-ы зүгээс анхаарч, байгаль орчинд ээлтэй 41 төрлийн тоног төхөөрөмжийг Аж ахуй нэгжийн орлогын албан татвараас чөлөөлсөн нь ногоон технологийг дэмжиж татварын орчинг бүрдүүлсэн шинэлэг ажил болсон. Уг тогтоолын дагуу 2017 оны жилийн эцсийн байдлаар 15 аж ахуй нэгж 33 тэрбум төгрөгийн орлогод ногдох хөнгөлөлтийг эдэлсэн нь аж ахуй нэгжүүдэд бодит дэмжлэг туслалцаа болж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 57 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 58 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 1 цаг 0 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 1 цаг 1 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 1 цаг 2 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 1 цаг 3 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 1 цаг 4 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 1 цаг 6 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 1 цаг 8 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 3 цаг 7 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 3 цаг 9 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 3 цаг 14 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 3 цаг 15 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 3 цаг 16 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 3 цаг 18 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 3 цаг 51 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 3 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 3 цаг 55 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 5 цаг 25 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 5 цаг 25 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top