Хөвсгөл нуурын бохирдолт мөсний баяраас хойш ихэсчээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мөсний баяраас өмнө Хөвсгөл далайн нуурын мандлаас дээж авчээ.
Энэ жилийн Хөвсгөл далай дахь мөсний баярт 20 шахам мянган иргэн оролцсон гэсэн судалгаа бий. Саяхан мэргэжлийн байгууллагууд Хөвсгөл далайн мөсний өнгөн хэсэг болон гүний уснаас шинжилгээний дээж авахад “Хөвсгөл далайн бохирдолт мөсний баяраас хойш эрс нэмэгдлээ” гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ талаар Хөвсгөл аймгийн “Хөвсгөл нуур- Эгийн голын сав захиргааны газар”-ын мэргэжилтэн н.Болортуул:
-Мөсний баярын өмнө авсан нуурын дээжийг шинжлэхэд ямар нэг бохирдуулагч бодис илрээгүй. Харин мөсний баярын дараа авсан дээжээс АмонБ, нитрит, нитрат зэрэг бодис Монгол Улсыд мөрдөгдөж байгаа усны чанарын стандартад зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс хэд дахин илүү хэмжээтэй байгаа нь илэрсэн. Амон болон нитрит, нитрат нь ахуйн бохирдолд ордог, шинэ төрлийн бохирдол гэж авч үздэг гэлээ.




Сэтгэгдэл (1)