x

УОК иргэдээсээ яагаад айна вэ?

Цар тахлын хэмээх энэ онцгой нөхцөлд монголчуудын хувьд хоёр асуулт хамгийн эмзэг буй.

1. Дотооддоо халдвар тархаах вий? /Мэдээж энд бас иргэд сүүлийн үед амны хаалт зүүхгүй назгайрах байдал харагдаж байгаа, хичээл сургуулийн хүүхдүүдээ яах вэ гэсэн олон асуудал бий/

2. Гадаадад байгаа иргэдээ яах вэ?

Гадаадад байгаа иргэдийн хувьд Монгол Улсын Засгийн газар чадлынхаа хэрээр ажиллаж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ тусгай үүргийн нислэгт багтахын тулд  хахууль өгдөг, өвчтэй, зовлонтой, хүүхэд, хөгшид ирж чадахгүй байхад дарга нарын хүүхдүүд “арын хаалга”-даж байна гэсэн хүчтэй шүүмжлэл өрнөж буй.

Дээр нь өвчтэй, зовлонтой гэлтгүй оюутан залуус, энгийн иргэд ч олон сар гацсаны улмаас ажил, мөнгө төгрөг, орон гэргүй болж гудамжинд хонож байгаа олон хүн буй.

Мэдээж хэрэг онцгой нөхцөл байдлын хувьд хүссэн хүн болгоныг авчирч чадахгүй байгаа нь тодорхой. Гэхдээ мөн л онцгой нөхцөл байдлын хувьд яавал хамгийн оновчтой хэлбэрээр олон хүнийг татан авчрах вэ гэдэг нь ч чухал.

Тиймээс Гамшгийн эсрэг үндэсний төвөөс санаачлан гадаадад байгаа иргэдийн төлөөлөл, ТББ-гууд хамтран ажиллах саналаа Монгол улсын Засгийн газрын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар мөн ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр нарт хүргүүлсэн билээ. Харамсалтай нь бичиг хүргүүлсэн долдугаар сарын 21-нээс хойш ямар ч сураг чимээгүй байна.

Энэхүү санаачлагад:

АНУ, Ирланд, БНСУ, Филиппин, Турк, Тайвань, Тайланд, Швед, Голланд, Унгар, Япон зэрэг улсад гацсан иргэдийн төлөөлөл нэгдэн орсон.

Тэдний хувьд ийн нэгдсэнээр иргэдийг шуурхай татах авах ажилд хяналт тавин, дэм болон оролцох. Мэдээж хэрэг тэд давын түрүүнд шаардлага тавьж, эсэргүүцэх гээгүй аль болох боломжтой хэлбэрээр хамтран ажиллах хүсэлтэй. Тэртэй тэргүй асуудал ихтэй байгаа УОК, Элчин сайдын яамдын хувьд ийн зохион байгуулалтад орсон ТББ-аас дэмжлэг авахад юу нь буруутах гэж. Адаглаад олон, олон улсад байгаа Монголын иргэдээ зохион байгуулан, давын түрүүн явах шаардлагатай хүмүүстээ туслах боломжтой. Наад зах нь онгоцны буудал дээр ч хүмүүсээ зохион байгуулахад оролцох сэтгэл тэдэнд бий.

Манай Монголын гадаадад байгаа иргэд гамшиг зовлон тохиолдоход нэгдэж нийлэн, өвчтэй зовлонтой хүмүүст туслах гэх мэт нийгмийн хариуцлагыг олон асуудалд тус дэм болсоор ирснийг бид мэднэ.

Мэдээлэл ил тод байх, нэгдсэн нэг сувгаар мэдээлэл өгөх, өвчний талаар анхааруулж, сэрэмжлүүлэх  гэх мэт иргэдийн төлөөлөл, ТББ-уудтай зайлшгүй хамтран ажиллах шаардлага тэдэнд баймаар.

Гэтэл яагаад УОК тэднээс “айгаад”, нохой хуцсаны дайны хариу өгөхгүй байгаа юм бэ? Тэдний тус та нарт хэрэггүй гэж үү? Хэрэггүй бол ядахдаа хэрэггүй гэсэн хариугаа өгчихөөч, УОК, холбогдох албан тушаалтнууд аа.

Ингээд албан бичгийг бүрэн эхээр нь хүргэе.

Ковид-19 цар тахлын улмаас гадаадад гацсан Монгол улсын иргэд эх орныхоо нөхцөл байдал, Засгийн газрын шийдвэрийг хүндэтгэж тэвчээр хүлээцтэй хандаж иргэддээ хилээ нээнэ гэсэн горьдлого тээн өнөөдрийг хүрчээ. Гадаадад гацсан иргэдийн Монгол улсын Үндсэн хуулиар тунхаглан хамгаалж, баталгаатай эдлүүлэхээр заасан хязгаарлаж үл болох тулгуур эрхүүд зөрчигдөж байгаа тул гадаадад гацсан иргэдийн зүгээс Улсын онцгой комисст өөрсдийн төлөөллийг хяналт оролцоо хэлбэрээр оролцуулж хамтран ажиллах хүсэлтийг манай байгууллагаар дамжуулан Монгол улсын Засгийн газрын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар мөн ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр нарт хүргүүлсэн билээ.

Хүсэлтэд гадаадад гацсан Монголчуудын амь нас, эрүүл мэнд, амьжиргаанд шууд нөлөөтэй асуудлуудын шийдвэрүүдэд тэдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах төлөөллөөр дамжуулан оролцоог бий болгох, харилцан туслалцаа үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг тусгуулах, шийдвэрлүүлэх ажилд хяналт тавих, энэхүү ажлыг илүү үр дүнтэй болгох үйл хэрэгт хамтран ажиллах зорилготойг тусгасан.

Монгол улсын Засгийн газрын шадар сайд, Онцгой байдлын Шуурхай штабын зүгээс гадаадад гацсан иргэдийн тулгамдсан асуудалд бодитой хандан хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.

ГАМШГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВ ТББ-ЫН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ж.ГАНБААТАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 49 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 22 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 36 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 39 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 45 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 47 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 49 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 51 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 52 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 10 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 12 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 18 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 27 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 6 цаг 7 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 57 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 58 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 7 цаг 8 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 11 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top