x

Нийтийн биеийн тамираар хичээллэх боломж, нөхцөлийг бүх шатанд бүрдүүлнэ

Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд, нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар Биеийн тамир, спортын газрын дарга, МУГТ Ц.Шаравжамц болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзав.

"Иргэд дугуйн болон гүйлтийн замыг ашиглан өөрсдийгөө чийрэгжүүлэх боломжтой"

Ж.Батбаясгалан: “Ковид-19 цар тахлын энэ үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжоор хангах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дүүрэг бүрийн нийтийн эзэмшлийн талбайг ашиглах уриалгыг гаргасан.

Нийслэлийн зүгээс Биеийн тамир, спортын газартай хамтарч ажиллах саналыг гаргаж байгаа юм. Түүнчлэн төрийн бус байгууллага, клуб, иргэдийн оролцоо ч үүнд чухал. Бүжгийн клубын залуусын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөө 07:00 цагт зохион байгуулсан арга хэмжээнд очиход 8 настай хүүхдээс 80 настай буурай хүртэл бүжгийн спортоор хичээллэж байсан.

Энэ нь соёл урлагаар дамжуулж нийтийн биеийн тамирыг өрнүүлэх ёстойг илтгэж байгаа юм. Иргэд зөвхөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглах бус дүүрэг бүрдээ нийтийн эзэмшлийн талбайдаа идэвхтэй хөдөлгөөн хийх нөхцөл боломжийг нь бүрдүүлж ажиллах хэрэгтэй.

Үүний нэг бол дугуйн замыг шинээр байгуулж байгаа явдал. Иргэд дугуй болон гүйлтийн замыг ашиглан өөрсдийгөө эрүүлжүүлэн чийрэгжүүлэх боломжтой” хэмээлээ.

МУГТ Ц.Шаравжамц: “Иргэдийн хувьд ихэвчлэн алхах, гүйх, ууланд алхах, дугуй унах зэрэг нийтиийн биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг идэвхтэй хийдэг. Таны санаачилж буй олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах нөхцөл боломжоор хангах ажил бол зайлшгүй хийх ёстой ажлуудын нэг мөн.

Нийтийн биеийн тамир, нийт иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хамтарч ажиллахдаа баяртай байна. Мөн бүжгийн спортыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэх ажилд нийслэлийн Соёл, урлагийн газрынхныг оролцуулж буй нь чухал гэж бодож байна. Бүх нийтийн хөдөлгөөнийг өрнүүлэхийн төлөө хамтарч ажиллана” гэв.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Биеийн тамир, спортын газрын удирдлагуудтай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо. Ажлын хэсэг олон нийт рүү чиглэсэн идэвхтэй хөдөлгөөнийг өрнүүлэх, үүнд иргэд, хүүхэд, залуусыг татан оролцуулах, цаашид хийх ажлуудын төлөвлөгөө, хэрэгжилтийг ханган ажиллах юм.  

Түүнчлэн энэхүү ажлын хэсэгт дүүргүүдийн удирдлага, нийслэлийн Байгаль орчны газар, Аялал жуулчлалын газар, төрийн бус байгууллага, сонирхлын клубуудыг татан оролцуулна гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 56 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 29 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 43 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 46 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 52 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 54 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 56 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 57 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 58 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 17 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 19 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 25 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 34 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 6 цаг 13 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 7 цаг 4 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 7 цаг 5 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 7 цаг 15 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 18 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top