x

Завханы шороон зам “БАЯРТАЙ”

Замын хүн саатмаар нутгаар аялахаар хүүхдүүдээ дагуулан хүлгийн жолоо залав. Хэдийгээр би Төв нутгийнх ч гэлээ Завхан нутгийн байгалийн сайхныг хүүхдүүддээ үзүүлнэ гэж боддог хүмүүсийн нэг. Урт холын бодолдоо дарсаар явсан мөрөөдлөө биелүүлэхээр нийслэлээс гараад Архангайгаар дайрч Тосонцэнгэлд саатаад маргааш өглөө нь эртээ Улиастай зорих маршрут гаргасан юм. Учир нь Тосонцэнгэлээс Улиастай хүртэл туулахад бэрх шороон замтай.

Анх 2016 оны есдүгээр сард Улиастай тийшээ томилолт өвөртлөн гарч байв. Тосонгоос эхлэх шороон замаар зургаан цаг гаруй явсан минь одоо ч “аймаар” санагддаг. 

Гэхдээ туулах чадвар сайтай, хурд хүчтэй гэгддэг “Ланд 200”-гаар шүү. Жилдээ 2-3 удаа ажлын шаардлагаар зайлшгүй Улиастай орох болдог ч би дахиж тэр хэцүү замаар явахгүй гэж өөртөө “андгайлав”. Тэнгэрийн хөлөгөөр хоёр цаг орчим нисээд ирчих газарт заавал 6-7 цаг энхэл донхол, бартаа ихтэй замаар явах хэрэггүй байлаа. 

Дөрвөн жилийн дараа анх удаа Завхан аймгийг газраар зорьсон нь энэ. Замын турш Тосонцэнгэл ортол ч гайгүй. Тэндээс цааш Улиастай хүртэл 200 гаруй км зам л хүнд байна гэсээр. Гэтэл газар дээрээ байдал огт өөр болжээ. Тосонцэнгэлээс Загастайн даваа хүртэл хатуу хучилттай замаар сүнгэнэтэл давхилаа. Би ч “амаа” ангайж хоцров. Миний төсөөлж байснаас тэс өөр байсан болохоор тэр... 

УУЛЫН ОРОЙГООР ТАВИГДАХ ШОРООН ЗАМ ТУН УДАХГҮЙ...

Мэдээж нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй ганц аймаг бол Завхан. Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх замыг хатуу хучилттай болгох ажил царцдаг, гацдаг байсан нь саяхан. Бүр тодруулбал, 2012 оноос хатуу хучилттай замтай болохоор төлөвлөж, төсөвлөсөн түүхтэй юм билээ. Харин гацаж, царцдаг замыг Хятадын хөнгөлөлттэй зээлээс үлдсэн хөрөнгөөр барих боломжийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2017 онд бий болгож, холбогдох бүхий л шатны удирдлагуудад танилцуулж гүйсээр замын ажлыг амжилттай эхлүүлсэн байдаг.

Тэрээр аймгаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбочихвол аймгийн иргэдийн амьжиргааны төвшинд мэдэгдэхүйц нөлөөлнө хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байв. Үнэндээ ч аймгийн иргэдийн бизнес сэтгэлгээ, худалдаа наймааны эргэлт эрс сайжирсан байна лээ. 

Завхан аймгийн Улиастай хот ирэх арваннэгдүгээр сарын эхээр бүрэн хатуу хучилттай замтай болж нийслэлтэй холбогдох аж. Одоо баригдаж буй Загастайн давааны замыг хоёр компани зэрэг барьж байгаа юм байна. Биднийг замд явж байхад таарсан замын ажилчидтай ажлын нөхцөл байдлын талаар хэсэгхэн хөөрөлдөв. “Арж роуд” компанийн замын инженер М.Золбоо “Замын ажил хэвийн явж байна.

Уулнаас ус бууж ирэх зурваст тохируулан ус зайлуулах хоолойнуудыг хийж байгаа. Зарим газраа нэг км зайтай бол зарим хэсэгт 200-300 метрт ч ус зайлуулах хоолойг сууриулуулах шаардлагатай байгаа юм” гэлээ. Хэдийгээр хур элбэгтэй байгаа ч ажлаа цаг хугацаанд нь дуусгахаар хичээж байгаагаа ярьсан замчид “Монголд анх удаа уулын орой дээр зам тавьж байгаа” хэмээн бардамнаж байсан юм. 

“ХОЖИЛ МИНИЙХ” БАЙЖ БОЛОХГҮЙ...

Загастайн давааны 67 км замыг хоёр компани хоёр захаас нь барьж байгаа юм билээ. Хүнд ажлыг ажлын туршлага, сэтгэл зүтгэлээр давж байгаа нь илт. Харин хэвийн явж байгаа ажлыг “улаан, ногоон” хэмээн талцаад царцаачих вий. Аль эсвэл улстөржүүлээд “миний, чиний хийсэн ажил” хэмээн “оноо” авах хэрэгсэл болгочих вий гэх болгоомжлол байгааг нуух юун.

Таван жилийн тэртээ шатахууны үнийг бууруулж байх тэр үед нийслэлээс алслагдсан аймгуудад шатахууныг Улаанбаатартай ижил үнээр авах боломжийг бүрдүүлж байсан юм. Тэгтэл аймгаас сонгогдсон эрхэм гишүүд нь “Та нарынхаа төлөө би үүнийг хийлээ” гэж ирээд попроод байсан нь тун чиг муухай харагдаж байсансан. Түүнтэй адил нэгэнт эхлээд дуусах тийшээ хандсан ажилд “Хожил минийх” гэдэг шиг хандах хүмүүс олон бий... Тиймээс тэдэнд сануулчихъя, “Завханы шороон зам баяртай” болчихсон байна лээ шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.194.219)
    АН-ын бүх аймгуудыг засмал замаар холбох мөрийн хөтөлбөр ийм алсын хараатай хөтөлбөр байжээ. АН санаачласан ажил амьдралд хүрдэг
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 57 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 31 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 45 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 47 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 53 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 56 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 58 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 59 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 4 цаг 0 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 18 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 20 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 27 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 35 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 6 цаг 15 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 7 цаг 5 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 7 цаг 6 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 7 цаг 16 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 19 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top