x

Гэртээ хар тамхи ургуулж байсан иргэдийг баривчилжээ

Хар тамхины төрлийн ургамал болох марихуаныг хууль бусаар гэртээ тарьж ургуулсан хоёр иргэнийг Цагдаагийн байгууллага илрүүлэн баривчилжээ. Монгол Улсын иргэн, 23 настай Б, 28 настай Т нарыг энэ сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баривчилж, гэрээс нь мансууруулах төрлийн их хэмжээний ургамал хураан авчээ. 

Хар тамхитай холбоотой хэрэг сүүлийн үед нэмэгдэж байгаагаас гадна энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл шаардлагатай байгааг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр дурдсан. 

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар зөвхөн тавдугаар сард л гэхэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах төрлийн бодис оруулж ирэн тээвэрлэж, худалдан борлуулсан, мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар тарьж ургуулсан 21 холбогдогчтой найман хэрэг үйлдлүүдийг илрүүлэн, таслан зогсоожээ.

Үүний дунд олон нийтийн сүлжээгээр иргэдийн анхаарлыг татаад байсан хэрэг багтаж байна. Тодруулбал, иргэн Ч, иргэн Б-тэй хамтран хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, тээвэрлэж явахад нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс илрүүлсэн барьсан байна. Иргэн, 38 настай Ч нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон, хорих ялаар шийтгэгдэж байгаад энэ оны хоёрдугаар сард ялын хугацаагаа дуусган суллагдсан этгээд байжээ. 

Мөн 36-41 насны гурван иргэн хар тамхины хэрэгт холбогдон энэ сарын 25-нд Баянзүрх дүүргээс баригдсан хэрэг гарсан. Тэгвэл энэ гурван иргэний хоёр нь хуулийн байгууллагад ажиллаж байхдаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан бол нэг нь хар тамхины гэмт хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг байсан аж. Төрийн тусгай албан хаагч гэдэг утгаар нь энэ гурван иргэний хэргийг АТГ-т шилжүүлсэн байна. Харин бусад хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Сүүлийн үед цагдаагийн албан хаагч хэрэгт холбогдох, гэмт үйлдлээ нуун дарагдуулах зэрэг хэрэгт холбогдох явдал гарах болсны нэг жишээ нь энэ. Энэ мэт байдлыг арилгаж, дотоод хяналт, хариуцлагаа сайжруулах үүднээс Цагдаагийн ерөнхий газрын дарга тушаал гарган, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилттэй танилцах, сургалт зохион байгуулах Ажлын хэсэг гаргажээ. 

Энэхүү Ажын хэсэг хөдөө орон нутагт мөн ажиллаж, иргэдтэй уулзаж байгаа юм  байна. Тиймээс цагдаагийн албан хаагчидтай холбоотой хууль бус үйлдэл, санал гомдлоо иргэд мэдээлэхэд нээлттэй бөгөөд дотоод зөрчлийн тухай мэдээллийг 126 дугаарын утсаар авч байгаагаа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдэгдсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 55 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 57 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 58 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 1 цаг 0 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 1 цаг 1 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 1 цаг 2 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 1 цаг 3 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 1 цаг 5 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 1 цаг 6 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 3 цаг 6 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 3 цаг 7 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 3 цаг 13 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 3 цаг 14 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 3 цаг 15 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 3 цаг 17 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 3 цаг 50 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 3 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 3 цаг 54 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 5 цаг 24 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 5 цаг 24 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top