x

“Нэг бүс, нэг зам” олон улсын арга хэмжээнд нийслэлийн сурагчид оролцов

“Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд “Гар гараасаа атгая” сэдэвт олон улсын арга хэмжээ энэ сарын 13-25-ны өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулагдлаа. Бээжин, Сиан, Ханжоу, Сүжоу, Фүжоу, Жухай, Гуанжоу хотуудад явагдсан уг арга хэмжээнд Хятад, Монгол, Камбож, Вьетнам, Лаос, Мьянмар, Тайланд зэрэг 7 улсын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид оролцов. “Нэг бүс, нэг зам” буюу Шинэ торгоны зам санаачилгыг БНХАУ-ын дарга Си Жиньпин 2013 онд дэвшүүлсэн билээ. Санаачилгын гол зорилго нь одоогоос 2000 гаруй жилийн тэртээ Ази болон Европ тивийг холбож байсан худалдааны замын маршрутаар Евро-Азийг холбосон эдийн засаг, санхүүгийн бүс байгуулах төсөл юм.

БНХАУ-ын “Буяны нийгэмлэг”-ээс зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Б.Ирмүүн-Оргил, Ч.Хулан, Г.Энхмаа, Б.Төр-Эрдэнэ нар оролцсон юм. Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Гар гараасаа атгая” сэдэвт гар зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн нийслэлийн 114 дүгээр сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Б.Ирмүүн-Оргилын зурсан зураг энэ удаад ч шилдгээр шалгарсан.

Уг арга хэмжээнд оролцсон хүүхэд багачууд БНХАУ-ын “Цагаан хэрэм”, “Хааны ордон” музей, “Тянь Ань Мин”-ий талбай, дэлхийн 8 гайхамшгийн нэг болох  “Терракотта” цэргийн музей, “Баруун нуур”, Хонконг-Жухай-Макаог холбосон далай дээрх гүүр зэрэг олон түүхт дурсгалт газруудад зочилж, Хятадын эдийн засгийн хөгжил, өндөр технологийн хурдацтай танилцав. Дашрамд дурдахад, Хонконг-Жухай-Макаог холбосон гүүр нь нийт 55 км-ын урттай бөгөөд инженерийн гайхамшиг, технологийн дэвшлийг харуулсан дэлхийн хамгийн том гүүр бөгөөд 72 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар бүтсэн байна.

БНХАУ-ын дунд сургуулиудаар зочилсон төлөөлөгч хүүхдүүд маань үе тэнгийн найз нартайгаа хамтран зураг зурж, гар урлалын бүтээл хийж, урлагийн тоглолт үзүүлж, найрамдлын мод тарьж, өөр өөрсдийн түүх соёл, ёс заншлаас харилцан суралцаж явлаа. Түүнчлэн “Миний эх орон, миний мөрөөдөл” сэдэвт олон улсын форумд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг урилгаар оролцож, нийслэлийн “Дойче шүле” сургуулийн 4 дүгээр ангийн сурагч Ч.Хулан илтгэл тавьж, эх орныхоо талаар танилцуулга хийж, өөрийн хүсэл мөрөөдлөө хүүхдүүдтэй хуваалцсан.

“Нэг бүс, нэг зам” олон улсын арга хэмжээ цаашид бүс нутгийн хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлж, сэдэв агуулга ч өргөжих юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 54 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 56 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 57 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 59 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 1 цаг 0 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 1 цаг 1 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 1 цаг 2 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 1 цаг 4 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 1 цаг 5 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 3 цаг 5 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 3 цаг 6 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 3 цаг 12 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 3 цаг 13 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 3 цаг 14 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 3 цаг 16 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 3 цаг 49 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 3 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 3 цаг 53 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 5 цаг 22 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 5 цаг 23 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top