x

Засгийн газар, Нийслэлийн салбар хоорондын уялдааг сайжруулна

Засгийн газрын гишүүд өнөөдөр нийслэлд ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг сайжруулах чиглэлээр уулзаж, санал солилцлоо. 

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийслэлийн эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэхдээ “Монгол Улсын хүн амын 46.7 хувь нь нийслэл хотод амьдардаг. Нийт өрхийн 54.5 хувь нь гэр хороололд амьдарч байна. Иймд бид ирэх өвөл Улаанбаатар хотод сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг байгуулах замаар агаарын бохирдлыг 80 хувь бууруулах зорилт тавин ажиллаж байна. Сайжруулсан түлш үйлдвэрлэхээс гадна түгээлт, борлуулалтын зөрүү татаасын асуудал чухлаар тавигдана. Өнгөрсөн өвөл түлш борлуулах 389 цэг ажиллаж байсныг энэ онд 1,000 гаруй борлуулалтын цэг болгон нэмэгдүүлэх саналтай байна.

Мөн хөрс, орчны бохирдлын асуудлаар нүхэн жорлонг эрүүл ахуйн шаардлага хангуулах тал дээр анхаарч ажиллана” хэмээн онцоллоо.

Мөн хот байгуулалтын хүрээнд ирэх дөрвөн жилд Азийн хөгжлийн банктай хэрэгжүүлж буй зургаан дэд төвийг ашиглалтад оруулахаас гадна Дагуул хотуудыг бий болгож, “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 

Ялангуяа УИХ-аар батлагдсан шинэ Зуунмод, Аэросити, Майдар хот болон алслагдсан дүүргүүдээ төрөлжсөн хөгжилтэй бие даасан хот болгон хөгжүүлэх бодлогыг “Хөгжлийн алтан тойрог” баримт бичигт тусгаад байна. Мөн шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт, авто замын шинэчлэл, борооны ус зайлуулах шугам хоолойг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө батлуулах чухал ажил бий. Эдгээр асуудлаар салбарын яамдтай уялдаа холбоогоо сайжруулж ажиллахаа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “УИХ, Засгийн газар маш нягт хамтран ажиллах шаардлагатай. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулсан алхмаа ахиулан 80 хувь хүртэл бууруулахаар зорьсон. Хотын түгжрэл, цэвэрлэх байгууламж, эрчим хүчний хомсдол, авто замын стандарт, чанар гээд тулгамддаг олон асуудлыг шийдвэрлэх, иргэдийн ая тухтай амьдралын нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө уялдаа холбоогоо сайжруулан ажиллах шаардлагатай байна” хэмээлээ.

Уулзалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохтой холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлийг шинээр бий болгох асуудлыг нийслэл анхааралдаа авах хэрэгтэй.

Мөн ирэх жилүүдэд барьж байгуулах Богдхан төмөр замтай “Хөгжлийн алтан тойрог” буюу Дагуул хотуудыг холбосон замын ТЭЗҮ-ийг уялдуулж ажиллах шаардлагатай” гэдгийг онцолсон бол Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Хотуудыг төрөлжүүлж хөгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа инженерийн шугам сүлжээний асуудал нь цэгцтэй, нэгдмэл байх ёстой. Нийслэлтэй хамтарч орон сууцжуулах хөтөлбөрийг цогцоор нь шийдвэрлэнэ” хэмээн хэллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн П.Анужин, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон нийслэлийн холбогдох албаныхан оролцсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 56 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 29 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 43 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 46 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 52 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 54 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 56 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 57 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 58 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 17 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 19 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 25 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 34 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 6 цаг 13 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 7 цаг 4 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 7 цаг 5 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 7 цаг 14 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 17 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top