x

Монгол, америкийн аврагчид хамтарсан дадлага сургууль хийнэ

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Дадлага, сургуулийн үеэр манай аврагчид АНУ-ын Аляскын үндэсний гвардын мэргэжлийн аврагчидтай урсгал ус, уул, нурангиас эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль хийхээс гадна гамшгийн үед нэрвэгдэгсдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургууль зохион байгуулагч талууд харилцан туршлага солилцох юм.

Тус дадлага, сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй  “Эрэн хайх аврах ажиллагааны сургагч багш бэлтгэх” сургагч, зааварлагчийн танхимын сургалт өнөөдөр эхэллээ. Сургалтын нээлтийн ажиллагаанд  ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, АНУ-ын Цэрэг-иргэний ажиллагаа хариуцсан офицер Кевин Му Моу нар оролцож үг хэлэн сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сургалтад ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, Ховд, Завхан, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 80 орчим алба хаагч хамрагдаж байна.

Сургалтыг АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын сургагч багш нар удирдан явуулж байгаа бөгөөд нуранги, давчуу орон зай дахь эрэн хайх, аврах ажиллагаа, урсгал усан дахь аврах ажиллагаа, өндөр уулнаас олстой  аврах ажиллагаа зэрэг сэдвээр хичээл зааж, харилцан туршлага солилцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 55 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 57 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 58 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 1 цаг 0 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 1 цаг 1 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 1 цаг 2 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 1 цаг 3 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 1 цаг 5 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 1 цаг 6 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 3 цаг 6 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 3 цаг 7 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 3 цаг 13 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 3 цаг 14 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 3 цаг 15 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 3 цаг 17 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 3 цаг 50 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 3 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 3 цаг 54 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 5 цаг 23 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 5 цаг 24 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ
Top