x

Л.Баярсайхан: Аав, ээж нь хүүгээ алдсан, дээрээс нь эмнэлгийн төлбөрт унаж, хүнд байдалд орчихоод байна

Энэ сарын 5-нд БНСУ-д монгол залуу нутаг нэгтнүүддээ зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Түүнийг А.Гантөмөр гэдэг бөгөөд ухаан оролгүй дөрөв хоносны эцэст өчигдөр таалал төгсжээ.

Талийгаачийн хамаатны ах Л.Баярсайхан бидэнтэй холбогдож, юунаас болж дүүгээ харамсалтайгаар алдсан талаар мэдээлэл өгсөн юм. Мөн тэрбээр талийгаачийн ар гэрийнхэн нь эмчилгээний төлбөрөө төлж чадахгүй хүндхэн байдалд ороод байгаа талаар ярилаа.

-Танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Юунаас болоод дүү тань хүнд гэмтэж, ийм харамсалтай байдалд хүрчихэв ээ?

-Хүнд мэдээ сонсоод тав ч хонохгүй дахиад гашуун мэдээ сонсоно гэдэг аав, ээжид нь үнэхээр хүнд туслаа. Тиймээс би чухам юу болсныг ярих ёстой гэж бодож байна.

Талийгаач маань Солонгост гэрээгээр ажиллаад дөрвөн жил болсон. Цагаан сарын өмнө буюу коронавирус дэгдэхээс өмнө визийн хугацаа нь дууссан. Тэгээд хил хаасны улмаас наашаа эх орондоо ирж чадахгүй байсан.

Зургаадугаар сарын 15-нд буцна гээд онгоцныхоо тийзийг авчихсан. Гэтэл залуу хүн болохоор шалгуурыг нь хангахгүй хүлээлтийн горимд байсан хүүхэд байгаа юм.

Миний дуулснаар тухайн өдөр Сөүл хотод байдаг монголчууд шоу зохион байгуулж.

Сөүл хотод амьдардаг монголчууд нэг нэгнийгээ уруу татаад “Фэйсбүүкээр монголчуудыг хүрээд ир, хэдүүлээ сайхан уулзъя. Зарим нь одоо ингээд тусгай үүргийн онгоцоор явах гэж байна. Нэг өдрийг сайхан өнгөрөөе” зэргээр уриалсан юм билээ.

Ингээд шоу дууссаны дараа метро хүлээгээд хэсэг бүлгээрээ дэлгүүрийн гадаа байдаг сандал дээр суугаад хоол цай уух нь ууцгааж.

Манай хүн болохоор нэг найз, хоёр эмэгтэйтэй дөрвүүлээ байсан юм байна. Мэдээж шоунд очсон хүмүүс их бага хэмжээгээр юм уусан байх.

Метро хүлээх хооронд манай хүн хажууд байсан хүнтэйгээ маргалдсан гэдэг. Ингэж л зодоон үүссэн бололтой.

Нэг нь дүүг маань цохиж унагаагаад ухаан алдаад унахаар нь нөгөөдүүл нь дээрээс нь асаад дөрвүүлээ хүч нэмээд зодчихсон.

-Монголд байгаа ар гэрийнхэн нь ухаангүй эмнэлэгт байгааг яаж мэдэв?

-Эмнэлэгт сахиж байгаа эмэгтэй хамт явсан юм билээ. Утсаар нь ах руу нь шөнө “ийм юм болчихлоо” гээд хэл дуулгасан байсан. Бид эндээс явж чадахгүй учраас таньдаг эмэгтэй нь сахиур хийж байсан.

Бид мөнгө төгрөг хөөцөлдөж, эндээ бужигнахаас хэтрэхгүй байна. Сахиураар байгаа эмэгтэйтэй интернэтээр холбогдож, эмч нартай нь ярьж мэдээлэл авч байлаа.

Хүлээн авах дээр эмчлүүлж байгаад эрчимт эмчилгээ буюу сэхээн амьдруулах хэсэг рүү шилжиж байгаа гэдгийг нь сонсоод суухаас өөрийг хийж чадаагүй.

Ямартай ч эрчимт эмчилгээний тасагт гурав хоног байлгана, давхар давхар шинжилгээнүүд авч байгаа гэх мэт мэдээллийг авч байсан.

Зарим хариу нь сайнгүй гараад л биеийн байдал дээрдэхгүй, дордохгүй байсан л даа.

-Эмнэлэгт хүргэхэд л ухаангүй байсан гэлээ. Яг ямар гэмтэл авсан байсан бэ?

-Эмч нар тархиндаа хүнд гэмтэл авч, үхэжсэн гэсэн. Ямар ч байсан хүлээн авахад гурав хоног эмчилгээ хийгээд эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн.

Архаг, суурь өвчингүй, 26 настай залуу хүн юм чинь ухаан орох байх, эмчилгээ хурдан авах байх гэж хэлсэн ч эмч нар амлалт өгөөгүй.

-Дүү нь гэр бүлтэй юү?

-Талийгаач эхээс гурвуулаа. Аав, ээж нь Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад байдаг, хөдөөний хүмүүс.

Хүүгээ энэ жилдээ багтаад ирэх нь гээд аав, ээж нь догдлон хүлээж байлаа. Би хамаатны ах нь юм.

-Зодсон хүмүүсийн хоёр нь баригдсан гэсэн. Бусад нь яасан бол. Эмнэлэгт ар гэрээс нь байна гээд очиж уулзсан болов уу?

-Тухайн орой камерын бичлэг шалгаад тэр хүмүүсийг бараг автобусанд явж байхад нь тэнд явна, энд явна гэсээр байгаад хоёрыг нь барьсан гэсэн. Цаашаа бол би сайн мэдэхгүй байна аа.

Хоёр нь цагдаа дээр байгаа. Нэг нь “Би буруу юм хийсэн. Үнэнээ хэлэх ёстой” гээд цагдаа дээр очно гэж ярьж байсан гэсэн. Гэвч одоо холбогдоогүй л байна.

Тэр хүмүүсийг бидэнтэй холбогдоосой, өөрсдөө буруугаа хүлээгээсэй гэж хүсэж байна. Хүний нутагт монголчууд нэг нэгнээ зодож ийм байдалд хүргэсэнд үнэхээр харамсмаар. Бүгд учраа хэлээд, уучлал гуйгаад, эмчилгээний төлбөр дээр нь ч тус дэм хүргээсэй.

Учир нь хөдөө аав, ээж хоёр нь хүүгээ алдчихсан, сэтгэл санааны хямралд орчихсон. Дээрээс нь талийгаачийн эмчилгээний төлбөрийг ч төлж чадахгүй хүнд байдалд орчихоод байна.

-Хэчнээн төгрөгийн төлбөр гарсан юм бол?

-Хүлээн авахад гурав хоноход төлбөр нь 15 сая 900 вон буюу 40 сая орчим төгрөг болсон. Бид энэ төлбөрийн талыг нь олж явуулсан. Үлдсэн тооцоог хийгээгүй байгаа. Одоо эрчимтэд бас эмчлүүлсэн эмчилгээний төлбөр гээд нийтдээ 30 гаруй сая төгрөг төлөх ёстой.

Төлбөрийнхөө ядаж 60-70 хувийг төлж байж эмнэлгийн зүгээс дараагийн шаардлагатай арга хэмжээг авна гэсэн. Үүнийг энд хэлэхэд хэцүү байна. Бид яахаа мэдэхгүй мөнгө төгрөг хайгаад л явж байна.

Төрсөн ах А.Ганзориг гээд хүн дээр хандивын данс нээгдсэн байгаа. Тэр данс руу сайхан сэтгэлтэй хүмүүс хандив өргөж байгаа бололтой. Тиймээс сайхан сэтгэлт монголчууд та бүхнээсээ тусламжийн гараа сунгаж бидэнд туслаач гэж хэлмээр байна.

Талийгаачийн ахтай 95363035, 99357310 дугаараар холбогдоорой. Хандивын данс Алтанхундага Ганзориг (төрсөн ахынх нь данс Хаан банк 5039157441)

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 1 цаг 38 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 11 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 2 цаг 25 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 2 цаг 28 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 4 цаг 34 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 4 цаг 36 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 4 цаг 38 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 4 цаг 39 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 4 цаг 40 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 59 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 1 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 7 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 6 цаг 16 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 6 цаг 55 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 7 цаг 46 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 7 цаг 47 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 7 цаг 57 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 59 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top