x

Хотын даргад өрсөлдөх “HOT”-5

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдож, хуулийн дагуу түүний орлогч Ж.Батбаясгалан нийслэлийг түр удирдаж байна. Энэ өдрүүдэд Хотыг удирдах дараагийн дарга хэн байх тухай таамгууд хөвөрч эхэллээ.

Хамгийн эхний хувилбар түр удирдаж буй Ж.Батбаясгалан бүр удирдах магадлалтай гэлцэнэ. Түүнийг “Бадамжунайгийн хүн” гэхээс өөр өө сэв сонсож байсангүй. Сонирхолтой нь саяын сонгуульд бие дааж өрсөлдсөн Ц.Цолмонгийн нэгэн адил дөнгөж сургууль төгсмөгцөө УИХ-ын Тамгын газарт ажилд орсон байдаг. Бодвол алдарт Бадамжунай нь шүүрээ биз. Нуух юмгүй, түүний л нөлөөгөөр “хотын” хүн болсон байдаг. Гэхдээ тааруухнаар дурсагдах болсон тэр хүнээс сөрөг эрдэмд муу суралцаа юу гэж боддог юм. Ямартай ч ижил ул мөр олддоггүй.

Нийслэлийн удирдлагад “гарын даа”-аас гардан гүйцэтгэгч хүртэл хийж явсан тэрбээр бодлого боловсруулах хэрэгжүүлэхээс эхлээд гэнэтийн осол гамшиг, хатуу хэцүү халуун цэг бүрт халшралгүй олны өмнө гарч ирж үүргээ биелүүлж сурсан байна. Үүгээрээ өмнөх дарга С.Амарсайханы алдаа оноо бүхнээс үүрэлцэх ёстой. “Цай зөөж цаас канондохоос өнөөдрийг хүртэлх түүний замнал төрийн албаны мерит зарчим, дагаж явсан дарга нараасаа авах гээхийн ухаанаар суралцаж өнөөг хүртэл нэр, мөр цэвэр яваа гэдгээс цааш магтаад яахав.

Дараагийн хувилбар нь Хотын даргаар бараг л томилогдсон мэт өндөр магадлалын эзэн болоод байгаа НИТХ-ын дарга Р.Дагва. Одоо цагийн дарга нарын жишгээр эрхзүйч мэргэжил эзэмшээд, Удирдлагын академид сурчихсан, болоо. Бараг “насаараа” СХД-ийн удирдлагад ажиллаж байгаад “Хот”-д ирсэн. 

Бараг дүүргийн даргаас Бараг хотын даргад хүртэл дэвшсэн шалтгаан нь төрд гэхээсээ намдаа, намын хорооны дарга нартаа зүтгэснийх гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр ч гэсэн түүнийг сойж дэмжиж байгаа хүмүүс нь дүүргийн намын хороо, нийслэлийн намын хороо, бүр МАН-ын дарга, генсекүүд байна. Харин түүнийг сонгож саналаа өгөх хүмүүс бол арай өөрөөр хардаг. Хатуухан хэлэхэд “Өнөөдөр түүнийг Хотын даргаар сонговол ирэх намар болох орон нутгийн сонгуульд МАН ялагдахад хүрнэ” гэцгээж байна. Өөрөөр хэлбэл “Хот удирдах”, “Хурал удирдах” ажлын туршлага их өөр гэнэ дээ. Гэхдээ УИХ-ын 2020 оны сонгуульд нийслэлд 22 суудал авсан, Сонгинохайрхан дүүрэгт 6:0, 5:0 харьцаатай ялалт авчрахад хувь нэмрээ оруулсны “Шагнал” гэж үзэж Хотын дарга болгох гэж байгаа бол дэндүү харамсалтай нь үнэн билээ.

Гурав дахь кандидат нь НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Батсүмбэрэл. Дээрх хоёр нөхрийн хашиж байсан алба бүхэнд зүтгэж үзсэн, илүү нь гэвэл Оюутны холбоо, Намын генсекийн зөвлөхөөр МАН-ын өнөөгийн удирдлагуудад ойр байсан, улс төрийн ажлын мэдрэмж өндөртэй, санаа бодлоо хурцавтар илэрхийлдэг онцлогтой. Замнал нь ч, зан чанар нь ч, яагаад ч юм Т.Аюурсайхан гишүүнийхтэй нэн төстэй. Энэ удаад ч гэсэн хэрвээ тэр Хотын даргад өрсөлдөх бол гол дэмжигч нь Т.Аюурсайхан гишүүн байх биз. Гэхдээ энэ нь томилогдох магадлалыг өсгөх нь юу л бол. Харин харизмаа тодотгоод нэг хэсэг олон нийтийн дэмжлэгийг хүлээн зүтгэж байсан паркийн газрыг нийслэл мэдэлдээ авах ёстой гэдэг тэмцлээ үргэлжлүүлбэл цаг хугацаа түүний карьерт үүд хаалгаа цэлийтэл нээгээд өгөх нь лавтай. 

Дөрөв дэх “халуун” нь Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх. Нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдаж ажиллаж буй тэрбээр өндөр амбицтай нэгэн. Энд ирэхийнхээ өмнө “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХК-ийг удирдаж, гэхдээ олон нийт түүнийг шоолохоосоо МАН-ыг илүү шоолж билээ. Нарийн мэргэжлийнхэнд бол философичоор ийм хэмжээний төсөл удирдуулна гэдэг бараг “доромжлол” мэт санагдсан биз. Харин одоо хариуцаж буй төслийнхөө тухайд бол Зам, тээврийн сайдаас ч давахуйц үнэн зөв мэдээлэлтэй, газар дээр нь ажлаа хэрэгжүүлж яваа гэгддэг сайн талтай. Өнгөрсөн дөрвөн жилийн тухайд сайн ажилласан гэх жагсаалтынх нь сүүлд “хоёр давхар автобус” бичигдэх байх. Харин Хотын дарга болох тухайд нэр цэвэр гэх болзолд бүдэрч мэдэх юм. Учир нь “нийслэлчүүд мартаж өгдөггүй” нэгэн зодооны түүх байдаг. “Уралдаж үзээгүй унага, барилдаж өсөөгүй хүүхэд байдаггүй” гээд тоодоггүй биз. Хэрэв ёс зүй чухал үзүүлэлт мөн бол онцгүй л толбо, тэгээд ч Хотыг удирдахад философич хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу, харж л байя. 

Сүүлчийн кандидат нь “Ус суваг”-ийн Ц.Төрхүү. Сүхбаатар дүүргийн газрын албанаас Сонгинохайрхайн дүүргийн газрын албаны дарга, улмаар Нийслэлийн газрын албаны орлогч даргаар “нисч” явсан тэр “царцаа” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч болж НИТХ-ын төлөөлөгч болсноороо Р.Дагвынхтай төстэй “түүхтэй” боловч намын төв удирдлагатай холбогдох “судас шөрмөсөөрөө” хаана нь ч хүрэхгүй. 

Ийм таван хүн Хотын даргын суудлын төлөө “айргийн тавд” давхиж явна. Уг нь тавуулаа нийлээд Нийслэлийн хөгжлийн төлөө зүтгэвэл ирэх он жилүүдэд хөгжүүлж чадах л хүч нэгдэх учиртай. Гэвч төрийн ажлын туршлага, улс төрийн албан тушаалын төлөөх шунал аль зүгт хөтлөхийг таашгүй. Энэ бол МАН-ын “мэргэн сонголт” мэдэх хэрэг болчихоод байна. Одоогийн байдлаар МАН-ын генсек эрхбиш гар нийлэн ажиллаж байсны хувьд С.Амарсайханы дэргэд нэг жил дөрвөн сар хамт ажилласан, бүх шалгуурт нийцээд, олон нийтийн дунд нэр хүндтэй байгаагаар нь Ж.Батбаясгаланг Хотын даргаар ажиллуулах эрмэлзэлтэй байгаа бололтой. Р.Дагвыг Ерөнхий сайд, МАН-ын дарга зүтгүүлж, Засгийн газрын хэмжээний дэмжлэгтэй гэсэн мессежтэй яваа ч бодит байдал дээр 1.5 сая хүнийг Р.Дагва багш удирдана гэдэгт итгэхэд бэрх. Ямартай ч ойрын үед энэ таван халуухан кандидатын нэг нь Хотын дарга болох биз. Тэглээ гээд үлдсэн дөрөв нь хамтарч ажиллаж л таарах боловч МАН-ын хүний нөөц, томилгооны өнгө эндээс эхэлж харагдана. 

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 12 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 39 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 46 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 51 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 52 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 53 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 11 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 11 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 12 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 29 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 31 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 44 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 46 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 47 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 48 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 50 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top