x

Ихэнх нутгаар цагаан зудтай байна

Гуравдугаар сарын 7-ны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтоод байна.

 

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан үнэлгээгээр:

  1. Архангай аймгийн 7,

  2. Баян-Өлгий аймгийн 1,

  3. Булган аймгийн 12,

  4. Говь-Алтай аймгийн 4,

  5. Дархан-Уул аймгийн 2,

  6. Дорнод аймгийн 1,

  7. Завхан аймгийн 18,

  8. Орхон аймгийн 2,

  9. Өвөрхангай аймгийн 8,

  10. Сүхбаатар аймгийн 10,

  11. Сэлэнгэ аймгийн 3,

  12. Төв аймгийн 16,

  13. Увс аймгийн 13 сум,

  14. Ховд аймгийн 3,

  15. Хөвсгөл аймгийн 3,

  16. Хэнтий аймгийн 2 сум буюу нийт 12 аймгийн 66 сум “Цагаан зуд”-тай, 14 аймгийн 41 сум “Цагаанаар зудархуу” байна.

Цаг агаарын хүндрэлийн улмаас нийт 710,940 толгой мал хорогджээ. 

Хамгийн их малын хорогдолтой аймаг:

  1. Ховд (87,218),

  2. Увс  (25,098), 

  3. Хөвсгөл (11,483),

  4. Хэнтий (28,077).

Зудтай байгаа аймгуудад өгч буй хандив, тусламж

Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс ган, зудын эрсдэлийн мэдээг үндэслэн Олон Улсын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны санхүүжилтээр 15,000 боодол өвс худалдан авч Өвөрхангай, Төв аймгийн нийт 13 сумын малчин өрхүүдэд хүргэн, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Улаан загалмайн байгууллагын дэмжлэгтэйгээр 12 аймгийн 40 сумын нийт 2,000 малчин өрх тус бүрт 240,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг үзүүлж, малын эрдэс, тэжээл хүргэх ажлыг зохион байгуулжээ.

Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Онцгой байдал, сэргээн босголтын тусгай сан”-гийн “Ганд нэрвэгдсэн бүс нутгийн малчдын амьжиргааг болзошгүй зудын эрсдэлээс хамгаалах эрт арга хэмжээ” төслийн хүрээнд Архангай аймгийн Тариат, Булган аймгийн Дашинчилэн, Завхан аймгийн Сантмаргац, Өвөрхангай аймгийн Бүрд, Төв аймгийн Алтанбулаг сумын зорилтот бүлгийн 504 малчин өрхийг хамруулан тооцож нийт 68,845,820 төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлсэн байна.

Цаашид яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн алба, мэргэжлийн ангийн уялдаа холбоог сайжруулах, ус, дулаан хангамж, холбоо, зарлан мэдээллийн найдвартай ажиллагааг тасралтгүй хангах, улсын болон орон нутгийн чанартай зам, даваанд үүрэг гүйцэтгэх зам арчлалтын компаниудын бэлэн байдлыг хангуулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж хэрэгжилтийг тухай бүр ханган ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 17 цаг 44 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 17 цаг 46 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 17 цаг 47 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 17 цаг 49 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 17 цаг 50 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 17 цаг 51 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 17 цаг 52 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 17 цаг 54 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цаг 55 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 19 цаг 55 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 19 цаг 56 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 20 цаг 2 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 20 цаг 3 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 20 цаг 4 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 20 цаг 6 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 20 цаг 39 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 20 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 20 цаг 43 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 22 цаг 12 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 22 цаг 13 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top