x

Агаарын бохирдлыг бууруулахад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч С.Батболд Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенсыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгаалллын ахлах мэргэжилтэн Д. Амараа, Ус ариун цэврийн байгууламж хариуцсан мэргэжилтэн Н.Батнасан, болон холбогдох албаныхан оролцов.

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсын Засгийн газартай байгуулсан 2012-2016 улс орны хөтөлбөрийн үр дүн, 2017-2021 оны хооронд хэрэгжүүлэх хөтөлбөрийн зорилгын талаар товч танилцуулж, цаашид агаарын бохирдол, хүүхэд хамгаалал болон ус ариун цэврийн байгууламжийг сайжруулах талд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбаатар хотын хүүхдийн аж байдлыг сайжруулах, хүүхдүүдэд тулгарч буй тэгш бус ялгаатай байдлыг арилгах, нийслэлийг хүүхдэд ээлтэй хот болгох чиглэлээр 2015 онд НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулан хамтран ажилласаар ирсэн. Тухайлбал, Хүүхдэд ээлтэй дүүрэг хөтөлбөрийг 2012-2016 онд Налайх дүүрэгт хэрэгжүүлсэн. Ингэснээр дүүргийн хүүхдийн төлөө ажилладаг төрийн байгууллагуудын чадавх бэхжиж, хүүхдийн эрхийн асуудлыг дүүргийн төлөвлөлт, төсөвлөлтөд нэн тэргүүний асуудлын нэг болгон чухалчилдаг болж, салбар дундын үйл ажиллагаа сайжирч, шийдвэр гаргахад хүүхдийн оролцоо нэмэгдэж, дүүргийн хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагаа тогтмолжсон зэрэг олон эерэг үр дүн гарсан билээ. Тус хөтөлбөрийг 2017-2021 оны хооронд Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлхээр ажиллаж байгаад талархаж байна. Бид бүхэн НҮБ-ын Хүүхдийн сантай агаарын бохирдол, хүүхэд хамгаалал болон ус ариун цэврийн байгууламжийг сайжруулах талд хамтран ажиллахад бэлэн байгаа” хэмээгээд нийслэлд агаарын бохирдол болон хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг дурьдлаа.  

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар нь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим сургалт”, “LIFE HACK” өсвөр үеийнхэнд зориулсан гар утасны тоглоом, “Хүүхдэд ээлтэй хөрөнгө оруулалтыг дэмжих нь” хэлэлцүүлэг зохион байгуулснаас гадна “Нийслэлийн хүүхдийн байдал 2016”, “Нийслэлийн хүүхдийн байдал 2017” 2 эмхтгэлийг боловсруулан тараажээ. Цаашид дээрх төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр нягт хамтран ажиллахаар боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 2 цаг 38 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 2 цаг 39 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 2 цаг 41 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 2 цаг 42 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 2 цаг 43 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 2 цаг 44 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 2 цаг 45 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 2 цаг 47 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2 цаг 48 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 4 цаг 48 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 4 цаг 49 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 4 цаг 55 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 4 цаг 56 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 4 цаг 57 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 4 цаг 59 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 5 цаг 32 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 5 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 5 цаг 36 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 7 цаг 6 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 7 цаг 6 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top