x

Нарангийн гудамжаас Орбитын тойрог хүртэлх 1.47 км авто замыг нээлээ

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх 1.47 км авто замыг шинээр барьж өнөөдөр ашиглалтад өглөө. Энэхүү замыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “True road” компани хийж гүйцэтгэсэн. Шинэ зам 1.47 км урт, 7 метр өргөн, хоёр талдаа тус бүр 1.5 метр өргөн явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй иж бүрэн зам болжээ.

Авто замын нээлтийн үеэр  Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Сонгинохайрхан дүүрэгт бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэж байна. Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хороог дамнасан 2.2 км авто зам, Толгойтын шинэ зам, Нарангийн гудамжнаас Орбитын тойрог хүртэлх 1.5 км авто замууд хийгдлээ. Энэ зам тус дүүргийн 30, 31 дүгээр хороогоор дамнасан 2.2 км замтай холбогдож цаашаа “Ард Аюушийн өргөн чөлөө”-тэй холбогдож баруун гадна тойруугийн том авто замын урсгал эзэлсэн ийм зам болно. Нийт 13 км урт юм. Уг замын ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна” гэж ярилаа.

Уг зам бүрэн ашиглалтад орсноор Ард Аюушийн өргөн чөлөө буюу Гэмтлийн эмнэлгийн арын замаас Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны авто зам, түүнчлэн Толгойт, Тахилт, Баянголын амны томоохон замуудыг холбох нэг холбоос зам юм. Ингэж холбосноор хотын баруун тойруу буюу Энхтайвны өргөн чөлөөтэй параллель, хэвтээ тэнхлэгийн 13 км сүлжээ зам бий болох юм.

Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Энэхүү 1.47 км авто замын ажлын 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Замын сангийн хөрөнгөөр 1.4 тэрбум төгрөгийн төсөвтэй нийт 13 км зам юм. Москва хорооллын арын 900 метр замын ажил хийгдэж байна. Ирэх жил үргэлжлээд Нарангийн гудамны зам Толгойтын хуучин эцэс хүртэл баригдахаар төлөвлөж байна” гэлээ.

Энэ онд Толгойт-Орбит чиглэлийн авто замын уулзвараас Орбит-Баянголын уулзвар хүртэлх авто замд их засвар хийснээр Улаанбаатар хотын Авто замын сүлжээний баруун тойруугийн  нэвтрүүлэх чадвар 2 дахин нэмэгдэж, авто замын ачаалал эрс буурна. Нийслэлийн иргэдийн аюулгүй, ая тухтай байдал хангагдан, амьдрах орчин сайжирч, тоосжилт буурахаас гадна зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, аюулгүй зорчих нөхцөл улам нэмэгдэж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 2 цаг 37 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 2 цаг 38 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 2 цаг 40 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 2 цаг 42 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 2 цаг 43 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 2 цаг 43 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 2 цаг 44 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 2 цаг 46 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2 цаг 48 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 4 цаг 48 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 4 цаг 49 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 4 цаг 54 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 4 цаг 55 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 4 цаг 56 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 4 цаг 58 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 5 цаг 31 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 5 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 5 цаг 35 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 7 цаг 5 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 7 цаг 5 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top