x

ТҮЦ эрхлэгчдийн саналыг асууж журамд өөрчлөлт оруулна гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал болон холбогдох албаны хүмүүс “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Иргэдийн зүгээс өөрсдийн ТҮЦ-ний байршлыг өөрчлүүлэхгүй, одоо байгаа газраа үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтэй байгаагаа хотын удирдлагуудад уламжлав.

“Нийслэлийн Засаг даргын гаргаж байгаа эрх зүйн акт нь нийтийн эрх ашгийн төлөө байдаг. Гэхдээ цөөнх болж байгаа хувь хүмүүсийн эрх ашгийг хөндөхгүй байх учиртай. Өөрийнхөө амьжиргааг залгуулж, амьдралаа авч явж байна гэдэг маш сайн зүйл. Үүнийг үгүйсгэхгүй. Гэвч дүрэм, журманд захирагдаж явах нь чухал юм. Би та бүхэнтэй санал нэг байна. Энэ асуудлыг шийдэхдээ нэг мөр, хамгийн оновчтой байдлаар шийдэх ёстой. Улаанбаатар хот төвийн цөөхөн гудамжтай. Энэ гудамжууддаа бид ариутгах татуургын систем, ариун цэврийн өрөө байхгүй, явган хүний зам дээр, автобусны буудал дээр ТҮЦ тавих нь зохимжгүй. Маш олон иргэн энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсч надад хандаж байна. Бид ТҮЦ ажиллуулаад амьжиргаагаа залгуулж байгаа иргэн болон бизнес болгож 50-60 ТҮЦ эзэмшээд, түрээслүүлж байгаа хоёрыг ялгаж, салгахыг хичээн ажиллаж байна. Одоо бид НИТХ-аар журам батлуулах гэж байна. Энэ журманд та бүхэн саналаа оруулах хэрэгтэй. ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хөндөхгүй, хотын соёл, бусад иргэд, нийтийн эрх ашгийг зөрчихгүй байх нь чухал” хэмээн хотын дарга С.Батболд уулзалтын үеэр хэллээ.

Уулзалтын төгсгөлд хотын даргаас журам батлуулахаас өмнө хэлэлцүүлэг зохион байгуулж, журамд хэрхэн өөрчлөлт оруулахыг ТҮЦ эрхлэгчдээс саналыг авч, аль аль талдаа эерэгээр шийдэхийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 2 цаг 35 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 2 цаг 36 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 2 цаг 38 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 2 цаг 40 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 2 цаг 40 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 2 цаг 41 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 2 цаг 42 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 2 цаг 44 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2 цаг 46 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 4 цаг 46 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 4 цаг 47 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 4 цаг 52 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 4 цаг 53 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 4 цаг 54 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 4 цаг 56 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 5 цаг 29 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 5 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 5 цаг 33 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 7 цаг 3 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 7 цаг 3 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top