Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 24 хэм дулаан байна.
Өнөөдөр нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, говь тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгой анхааруулж байна.
Ойрын өдрүүдэд: 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 26, 27-нд говь тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 26,27-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 27-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
Эх сурвалж: ЦУОШГ



