x

Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон таван настай Ц.Энхномин охин эмнэлгээс гарлаа

Элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлгэсэн таван настай Ц.Энхномин охины өнөөдөр эмнэлгээс гарлаа.

Тэрбээр ээжээсээ эрүүл саруул төрсөн хэдий ч нярайн шарлалт нь арилалгүй элгэндээ нөлөөлж элэгний хатуурал буюу циррозтой болсон байна. Дөнгөж төрөөд хоёрхон сартай байхдаа цөсний хүүдийн хагалгаанд орсон ч шарлалт нь нэгэнт элгэндээ нөлөөлсөн байж. 

Ингээд сайн санаат ард түмнийхээ тусламж, хандиваар охин тавдугаар сарын 4-ний өдөр Улсын Нэгдүгээр эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс засалд оржээ. Ийнхүү өнөөдөр охины бие тэнхэрч эмнэлгээс гарлаа. 

"БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН ДӨРӨВ ДЭХ АМЖИЛТТАЙ ТОХИОЛДОЛ"

Анагаахын Шинжлэх Ухааны доктор, профессор, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн "Энхномин охин элэгний төрөлхийн цөсний замын битүүрэлтэй, элэг нь бүрэн ажиллагаагүй болсон, их хүнд байдалтай хагалгаанд орсон.

Мэс засал 14 цаг үргэлжилсэн. Өнөөдөр 20 дохь хоног дээрээ эмнэлгээс гарч байна. Биеийн байдал нь бүрэн тогтворжсон. Гэхдээ цаашид байнгын хяналтад байж, эмчилгээнд явах шаардлагатай. 

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын 20 хувь нь л мэс заслаасаа шалтгаалдаг, үлдсэн 80 хувь нь хагалгааны дараах асаргаа, сувилгаа, гам барилт, хүнээс нь өөрөөс нь шалтгаалдаг. Учир нь эрхтэн шилжүүлэн суулгасны дараа дархлааг нь маш их дарангуйлдаг, тиймээс маш их асаргаа сувилгаа хэрэгтэй, байнга эм ууж байх ёстой. 

Тиймээс хэрвээ эхний 1-3 жилийг маш сайн хяналтад өнгөрүүлбэл, охин цаашид хэд ч наслах боломжтой. 

Охины мэс засалд нийт 20 эмч баг болж орсон бөгөөд Солонгоос 7 эмч ирж хамт ажилласан. Ер нь охины төлөө эмнэлэг даяараа 60 гаруй хүн ажилласан. 

Охины мэс засал бол бидний 48 дахь удаагийнх болж байна. Монгол Улсад 2011 онд анх элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлжээ" гэв. О.Сэргэлэн эмчийн хэлж буйгаар Улсын Нэгдүгээр эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслыг дөрөв дэхь удаагаа бага насны хүүхдэд хийсэн нь энэ аж. 

"48 ЦАГИЙН ДОТОР 67 САЯ ТӨГРӨГ ЦУГЛАСАН"

Хандив зохион байгуулагч Ж.Отгонбаяр "Анх охины талаар олон нийтийн сүлжээнээс мэдсэн, харахад л элэг эмтрэм зураг байсан. Тиймээс эхлээд охины талаар судалж, эмч нартай уулзсан юм. Тэгэхэд 99 хувь эдгэх боломжтой мөртлөө мөнгөний боломжгүйгээс болж хагалгаанд орж чадахгүй нөхцөл байдалтай болсон байсан. 

Ингээд охинд туслахыг хүсч, өөрийн сошиал хуудсыг ашигласан. 5,000 фэйсбүүк найзаасаа дор хаяж тус бүрээс нь 5,000 төгрөг цуглуулчих юм бол 25 сая төгрөг болох нь. Ядаж л 20 саяыг нь олоод өгч чадах юм байна гэсэн бодол төрсөн. Тэгээд пост хийхэд 48 хан цагийн дотор 67 сая төгрөг цугласан. 5 мянгаас 5 сая төгрөг хүртэлх мөнгийг хүмүүс хандивлаж байсан. Ингээд тэр мөнгөөр охины бүх эмчилгээний зардлыг хийж өгсөн. 

Охин ээж, хоёр ахтайгаа амьдардаг. Ээж нь цэвэрлэгч, хоёр ах нь 11, 14 настай. Мөн тогтсон орон гэр байхгүй. Тиймээс эмнэлэгт байх хугацаанд нь бид охины гэр бүлд нэг өрөө байр авч өгч, тавилгажуулсан байгаа. Хагалгааны дараа эрүүл ахуй маш чухал учир охин аюулгүй орчинд амьдрах ёстой. Мөн цаашид 3 сарын хугацаанд гарах эмчилгээний зардал зэргийг бүгдийг нь бид даана. 

Мөн донор болсон охины аавын асуудлыг бид давхар хариуцаж, эмчилгээний зардал, нийгмийн асуудлуудыг шийдэж өгсөн. 

Үүнээс үүдээд хэлэхэд, яг энэ төрлийн өвчтэй, асуудалтай маш олон хүүхэд байдаг. Тиймээс төр засаг энэ бүлгийн иргэд рүү анхаарал хандуулаасай гэж хүсэж байна.

Мөн энэ дашрамд, охины төлөө чин сэтгэлийн халуун гараа сунгасан бүх элэг нэгт Монголчууддаа баярласан, талархсанаа илэрхийлж байна" гэлээ.

"ОХИНЫГ МИНЬ ЭДГЭЭЖ ӨГСӨНД МАШ ИХ БАЯРЛАЛАА"

Охины ээж Г.Цэрэнбүжид "Сэтгэл санаа маш сайхан байна. Охин минь эрүүл саруул боллоо. Охиныг минь эдгээж өгсөн эмч, сувилагч, тусламж үзүүлсэн Ж.Отгонбаяр, бүх ард түмэндээ маш их баярлаж, талархсанаа илэрхийлье" гэв.

Эх сурвалж: IKON.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 2 цаг 35 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 2 цаг 36 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 2 цаг 38 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 2 цаг 39 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 2 цаг 40 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 2 цаг 41 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 2 цаг 42 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 2 цаг 44 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2 цаг 46 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 4 цаг 45 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 4 цаг 47 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 4 цаг 52 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 4 цаг 53 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 4 цаг 54 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 4 цаг 56 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 5 цаг 29 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 5 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 5 цаг 33 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 7 цаг 3 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 7 цаг 3 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top