x

“Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ

Энэ жилийг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй уялдуулан нийслэлийн Газрын албанаас “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд орон сууцны орчны газрын хил хязгаарыг судлан тодорхойлж, газрын зөрчлийг арилгах, харьяалах Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглуулах эрхийг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгэн, гэрээ байгуулж орчны газарт тохижилт хийх нөхцөл бололцоог бүрдүүлнэ.

Эрүүл, аюулгүй тав тухтай амьдрах орчин бүрдүүлэхэд иргэдийн оролцоо чухал. Тиймээс орон сууцны хил хязгаарыг тогтоож, газрыг СӨХ-д ашиглуулснаар нийтийн орон сууцанд оршин суудаг иргэдийн амьдрах орчин сайжрах юм. Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд нийт 1034 СӨХ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд газрын эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлтэй тулган нягталж, газар ашиглах эрх олгогдсон 499, эрх баталгаажуулаагүй 535 СӨХ байна. Нийт СӨХ-дод газар баталгаажуулах, гэрээний хугацааг сунгуулах, газар ашиглалтын нөхцөл байдлын талаарх иргэдийн саналыг ирүүлэх тухай албан тоот хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 260 гаруй СӨХ-ны хүсэлт, саналаа ирүүлснээс эхний 70 СӨХ-ын газрын эрхийг баталгаажуулах захирамж гарлаа. Орон сууцны орчны газрыг СӨХ-дод ашиглуулах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд, оршин суугчид орчны газрын ашиглалтыг сайжруулах талаарх санал хүсэлтээ холбоогоороо дамжуулан илэрхийлэх боломжтой. Иймд орон сууцны оршин суугч иргэд уг ажилд идэвх санаачлагатай оролцож, саналаа тусгах, Сууц өмчлөгчдийн холбоодын зүгээс өөрийн харьяалалд байгаа орон сууцны байруудын орчны газрыг ашиглах гэрээ байгуулах тухай хүсэлтийг Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд ирүүлнэ үү.

Хүсэлтдээ энэхүү аянтай холбоотой хийгдэх үйл ажиллагааны талаарх оршин суугч иргэдийн саналыг тусгах, мөн СӨХ-ны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр үйлдүүлсэн орон сууцны орчны газрын кадастрын зураг, хорооны Засаг даргын санал зэрэг бичиг баримтыг хавсарган ирүүлснээр газрын асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой болно гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 2 цаг 33 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 2 цаг 34 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 2 цаг 36 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 2 цаг 37 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 2 цаг 38 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 2 цаг 39 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 2 цаг 40 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 2 цаг 42 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2 цаг 44 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 4 цаг 43 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 4 цаг 45 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 4 цаг 50 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 4 цаг 51 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 4 цаг 52 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 4 цаг 54 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 5 цаг 27 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 5 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 5 цаг 31 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 7 цаг 1 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 7 цаг 1 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top