Монгол эдийн засгийн чуулган "Хүчээ нэгтгэе" уриан дор хоёр өдрийн турш амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн эдийн засгийн чуулганаар 12 салбар хуралдаан, дөрвөн том хэлэлцүүлэг болж өрнөлөө. Харин өчигдөр Төрийн ордны "А" танхимд "Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт" сэдэвт салбар хуралдаан болов. Энэ үеэр "Буян" компанийн Ерөнхий захирал Б.Жаргалсайхан үг хэлсэн юм.
Тэрээр "Ардчилал гарч иргэн өмчтэй болсон. Харин аймаг, сумын төв дээр байсан иргэд малгүй үлдсэн. Мал маллаж байсан хүмүүс нь л малтай болсон. Малгүй үлдсэн нөхөд аймаг, сумынхаа төв дээр ямар ч малгүй 10, 20 жил хэвтэж байгаад аргаа барж, хүүхдээ хотод сургуульд өгч хойноос нь нүүгээд ирчихсэн. Болсон үйл явдал ердөө л энэ юм. Одоо малыг дахин хуваарилах ёстой юм билээ. Тэр мянгат малчингаас 500-г нь авах хэрэгтэй. Заавал 1000 мал тэжээж яах гээд байгаа юм. Хэрэглэх хэмжээгээрээ л мал маллах хэрэгтэй. Тэр 500-г нь хотын гэр хорооллынхонд өг. Тэднийг буцаагаад хөдөө рүү нүүлгэе. Тэгвэл тэд чинь нүүнэ.
Түүнээс Дорж гуайн малыг маллах гээд нүүхгүй, малыг нь маллахгүй. Одоо тийм зүйл байхгүй. Тиймээс энэ олон малтай иргэдээс малгүй хоцорсон, хотод ажил хөдөлмөр эрхлээгүй гэр хорооллынхныг хөдөө рүү нүүлгэе. Ингэж чадвал хөдөө орон нутаг хүнтэй болно. Дээр нь мал эмнэлэг барих асуудал яриад байна. Мөнгөгүй Монголд юу ч хийж болохгүй болчихсон цаг шүү. Хэн барих юм тэр мал эмнэлгийг чинь. Тэрний оронд Малын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгосон нь дээр. Ухамсраараа мөнгө төлөх малчин байхгүй шүү, тэр бол худлаа" хэмээн ярилаа.
Эх сурвалж: NEWSPRESS.MN




Сэтгэгдэл (11)