x

“Нэг иргэн-нэг бүртгэл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

2018-2021 онд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр иргэд хаана байгаагаас үл хамааран бүртгэлийн мэдээлэл, үйлчилгээг цахимаар шуурхай авах боломжтой болно. Энэ хэрээр цаг хугацаа, зардал хэмнэх юм. Түүнчлэн төрийн байгууллагуудын цахим мэдээллийн хэрэглээ нэмэгдэж, цаасан хэлбэрийн бичиг баримтын тоо буурна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 91 тэрбум гаруй төгрөгийг Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт жил бүр тусгаж, гадаадын зээл, тусламжаас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.

Товч мэдээ

-  Аж ахуйн нэгжийн орлогын, Хувь хүний, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан нэр бүхий 20 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар боллоо. Төслийг орон даяар хэлэлцүүлэхэд 5000 орчим санал ирсэн бөгөөд үүний 1950 гаруйг нь бичиг, цахимаар авчээ. Хуулийг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-  “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” төрийн өмчит компани байгуулахаар болов. Энэ компани  “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн Монголын талд ногдох 49 хувийг эзэмших юм.

-  Энэ сарын 07-10-ны өдрүүдэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт томилолтоор ажилласан. Энэ үеэр нутгийн удирдлага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж, дүнгээ тайлагнахыг сайд нарт даалгав.

-  Энэ оны нэгдүгээр улиралд сайд нар болон яам, агентлагт иргэдээс ирүүлсэн 77581 өргөдөл, гомдлын 98 хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн байна. Иргэд ихэвчлэн нийгмийн халамжид хамрагдах, хүүхдийн мөнгө авах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, ажилд орох, газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудлаар ханджээ.

-  Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Макаод ял эдэлж байгаа манай улсын 12 иргэн үлдэх ялаа эх орондоо эдлэх хүсэлтээ байнга гаргадаг байна.

-  Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, мөн Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

-  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэн, Ардын жүжигчин,  Төрийн шагналт Э.Оюун, Төрийн хошой шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ш.Нацагдорж нарын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр болов. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 2 цаг 42 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 2 цаг 43 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 2 цаг 45 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 2 цаг 46 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 2 цаг 47 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 2 цаг 48 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 2 цаг 49 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 2 цаг 51 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2 цаг 53 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 4 цаг 52 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 4 цаг 54 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 4 цаг 59 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 5 цаг 0 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 5 цаг 1 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 5 цаг 3 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 5 цаг 36 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 5 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 5 цаг 40 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 7 цаг 10 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 7 цаг 10 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top