x

Цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна

Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”, Батлан хамгаалахын сайдын нийслэлийн Засаг даргатай 2018 онд хамтран ажиллах гэрээний дагуу цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдын цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл, цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн анхан шатны бэлтгэл сургалтуудыг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн энэ дугаар сарын 16-ны өдрөөс зохион байгуулж байна.

Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, дүйцүүлэх алба хаагчдыг Батлан хамгаалах тухай хуульд заасан иргэний үүргийн дагуу эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх зорилгоор сургалтыг зохион байгуулж байна.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар “Монгол Улсын иргэн эрэгтэйчүүд таван төрлийн нэгээр цэргийн алба хаана гэж заасан байдаг. Орон нутгийн төрийн захиргааны байгууллагад батлан хамгаалах асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллага Батлан хамгаалах яамыг төлөөлж суугаа цэргийн штаб бол Цэргийн албаны тухай хуулийн дагуу энэ таван төрлийн албыг орон нутагт хэрэгжүүлэх үүрэгтэй. Нийслэлийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайд нар тухайн ондоо хийх ажлын гэрээг байгуулж ажилладаг. Энэ гэрээний дагуу энэ сургалт мөн явагдаж байгаа” хэмээв.

Тус сургалтад нийслэлийн есөн дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагч болон цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдаж, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан сургалтын хөтөлбөрөөр сургалтыг Цэргийн штабын офицер, ахлагч нар зохион байгуулж байна.

Цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн Б.Өлзийпүрэв СБД-ийн 7 дугаар хорооны иргэн, их эмчээр ажилладаг. Тэрбээр “Цэргийн жинхэн алба хаах нас өнгөрсөн учир мөнгөн төлбөрөө төлөөд, өнөөдөр зэвсэгт хүчний 350 дугаар ангид хоёр дугаар зэргийн бэлтгэл үүргээ хангаж, цэргийн анхан шатны мэдлэг олж авч байна. Энд ирснээрээ галт зэвсэгтэй хэрхэн харьцах,  өөрийгөө болон эх орноо хамгаалах зэрэг олон зүйлийг сурах давуу талтай” хэмээв.

 

“Миний хувьд БГД-ийн 22 дугаар хороонд оршин суудаг. Дүүргийнхээ Цэргийн штабд өргөдөл өгч, өөрийн хүсэлтээр цэргийн дүйцүүлэх албанд ирээд байна. Энд ирээд маш олон талын мэдлэг олж авч байна” хэмээн СУИС-ийн жүжигчиний ангийн оюутан Ц.Балдан-Очир ярилаа.

 

Энэхүү сургалтад цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа 18-25 насны иргэд болон цэргийн жинхэнэ алба хаагаагүй 26-аас дээш насны цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтнүүд хамрагдаж байна. Энэ удаагийн сургалтад оролцож байгаа цэргийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний 78,8 хувь нь дээд боловсролтой, 16 хувь нь төрийн байгууллагад, 69 хувь нь төрийн бус байгууллагад ажилладаг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 2 цаг 33 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 2 цаг 35 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 2 цаг 36 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 2 цаг 38 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 2 цаг 39 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 2 цаг 40 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 2 цаг 41 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 2 цаг 43 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2 цаг 44 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 4 цаг 44 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 4 цаг 45 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 4 цаг 51 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 4 цаг 52 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 4 цаг 53 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 4 цаг 55 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 5 цаг 28 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 5 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 5 цаг 32 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 7 цаг 1 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 7 цаг 2 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top