x

Д.Сүнжид: Сонгуульд залуусын оролцоо хамгийн бага байна

Иргэдийн оролцоо II төслийн зохицуулагч, хуульч Д.Сүнжидтэй сонгууль дахь иргэдийн оролцооны талаар ярилцлаа.

-Сонгуулийн тухай хууль олон удаа өөрчлөгдсөн ч сонгогчоо мартчихдаг юм шиг санагддаг. Хамгийн сүүлд оруулсан өөрчлөлтөөр иргэдээ хэр санасан юм бол? 

-Дэлхийн банкны засаглалын үзүүлэлтийг жил бүр хэмждэг нэг шалгуур үзүүлэлт нь иргэдийн оролцоо байдаг. Энэ шалгуураар улс орнуудыг иргэдийн оролцооны нөхцөл байдал ямар байгаагаар жил бүр жагсаадаг. Иргэдийн оролцоог хэмждэг дөрвөн үзүүлэлтийн нэг нь энэ улс төрийн оролцооны эрх юм. Энэ нь төр, орон нутгийн байгууллагын сонгуульд оролцох, сонгох сонгогдох эрх шүү дээ.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас манай сонгуулийн үеэр ирж, хөндлөнгийн ажиглалт хийж, зөвлөмж өгдөг. Сонгуулийн тогтолцоо, мэдээлэл өгч байгаа, гомдол хүлээн авч, хянан шийдвэрлэж байгаа байдал, тойрог гэх мэт бүх л асуудлаар хөндлөнгийн мониторинг хийгээд, зөвлөмж өгдөг юм. 2016 оны УИХ-ын, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага УИХ-ын сонгуультай холбоотой 31, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой 28 зөвлөмж өгсөн байдаг.

Уг зөвлөмжид сонгуулийн тогтолцоогоо яг сонгууль болохын өмнө өөрчилдөг нь сонгох эрхэд сөрөг нөлөөтэй болохыг дурдсан. Яагаад гэхээр сонгогчид мэдээлэлтэй байх ёстой. Сонгогчдод мэдээлэл өгөх, сонгох эрхийг нь олгох, сонгогчдын тоо, төлөөллийн тэнцвэрт байдал алдагдаад байна гэж үздэг.

Сонгууль болохын өмнө Сонгуулийн хуулийг өөрчлөх нь зөвхөн өөртөө ашигтай байдлаар тойрог, сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх гээд байгаа улс төрийн хэсэг бүлэг хүмүүст л хэрэгтэй. Түүнээс биш олон нийт, намуудад, сонгогчдод хэрэгтэй биш юм. Сонгуулийн ирцийг харвал манайх харьцангуй сайн гэж хэлнэ. Олон хүн сонгуульд оролцож, саналаа өгч байгаа нь сайн хэрэг мөн. Гэхдээ сонгогчийн, иргэний эрхийн үүднээс харвал Сонгуулийн тухай хуулийг цагийг нь тулгаж өөрчилдөг, ямар системээр явах нь тодорхойгүй байснаа сонгууль тулгаж тогтоодог зэрэг нь сонгогчийн эрхийг хангаж байна гэж хэлэх боломжгүй болгож байгаа юм.

-Сонгуулийн тойрог хуваах үеэр нийслэлийнхэн бухимдсан нэг асуудал нь орон нутгийн нэг сонгогчтой нийслэлийн хэдэн ч сонгогч тэнцээд байгаа юм, хуваарилалт нь шог санагдаад байгаа юм. Сонгуулийн тойргийг эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар хуваадгийг яаж болиулах вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр хамгийн их яригдсан асуудлын нэг нь сонгуулийн тогтолцоо байсан. Иргэд иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хүчтэй тавьсан асуудал нь хувь тэнцүүлсэн сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд оруулах байлаа. Яагаад гэхээр таны хэлээд байгаа сонгуулийн санал гээгдэх үү, үгүй юү гэдэгтэй холбоотой. Бид сонгуулийн мажоритар тогтолцоогоор яваад байвал санал гээгддэг байдал үргэлжилнэ. Хувь тэнцүүлсэн тогтолцооны нэг ашигтай тал нь санал гээгддэггүй, жижиг тойргийн хэмжээнд бус учраас үнэт зүйлтэй улстөрчид гарч ирэх магадлалтай.

Мөн энэ хувь тэнцүүлсэн тогтолцоо намуудыг шинэчлэгдэх, хөгжилд түлхэц болдог гэж үздэг. Энэ санал дэмжигдээгүй. Цаашдаа сонгуулийн тухай хуулиар мажоритар тогтолцооноос татгалзаж, холимог тогтолцоо бүрдүүлэх нь дэвшилтэт алхам болно гэж бодож байна. Үүнийг иргэд, иргэний нийгмийн байгууллагууд шахах ёстой.

Эрх баригчид хувь тэнцүүлсэн тогтолцоог төдийлөн дэмждэггүй юм байна гэдгийг бид өнгөрсөн туршлагаас харсан. Аль тогтолцоо нь иргэдэд ашигтай, олон нийтийн төлөөллийг хангаж чадахаар байгааг бодож боловсруулахад иргэний нийгмийн өнцөг хэрэгтэй байна л даа. УИХ-ын сонгуулийн тухай хуулиндаа ямар ч атугай зөв зохистой, тэнцвэртэй хувилбарыг л оруулж батлуулж авахгүй бол эрх баригчдын тулгаснаар л тогтолцоо үргэлжлээд байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг ололттой заалт нь УИХ-ын сонгууль болохоос нэг жилийн өмнө хуулиа өөрчлөхийг хориглосон.

-Сонгуулийн хуулиар нэг сонгогч гурван нэр дэвшигчийг дугуйлах юм байна. Нэг, юм уу хоёр нэр дэвшигчийг сонгох хүсэлтэй хүн байж болно шүү дээ. Гэтэл заавал гурван нэр дэвшигчийг сонгох ёстой гэхээр сонгогчийн эрх зөрчигдөөд байна уу даа?

-Зөрчигдөж байна. Шууд тулгаж байна шүү дээ. Дэмжихийг хүссэн ганц нэр дэвшигч байж болно. Үлдсэнийг нь орхих ёстой атал хуулиар заавал гурвыг дугуйлах ёстой. Энэ бол буруу. Хууль тогтоомжийн хуулийн дагуу бид энэ үйл явдлыг хэлэлцэх учиртай байсан. Яагаад гурвыг дугуйлах ёстой юм, яагаад нэгийг дугуйлж болохгүй гэж. Энэ талаар хэлэлцэх ёстой, үр нөлөөний үнэлгээ хийж хүний эрхэд нөлөөлөх байдлыг судлах учиртай байтал цаг тулсан учраас боломжгүй болсон.

-Цар тахлын дэгдэлтээс хамаарч, иргэдийн сонгох эрх зөрчигдөх эрсдэл байна. Ийм үед яагаад цахим сонгуулийн хувилбарыг бий болгож, иргэдийн сонгох боломжийг нэмэх тухай яригдахгүй байна вэ?

-Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй учраас энэ талаар тооцоогүй л дээ. Сонгуулийг зөвхөн цахимаар, зайнаас явуулж болно гэдэг заалт хуульд орж ирээгүй байна л даа.

-Сонгуулийн үед тусгай хэрэгцээтэй хүмүүсийн сонголт хийх нөхцөлийг бүрдүүлэх талаар юу санал болгож байгаа вэ?

-Нээлттэй нийгэм форумаас сонгуулийн үеэр ажиглалт хийдэг. Тэд хар машин үнэн зөв ажиллаж байна уу, сонгогчдын нэрсийн жагсаалт үнэн зөв гарч байна уу, хэвлэл мэдээллийн байгууллагууд хууль зөрчин, хуульд заасан хугацаанаас өмнө нь сурталчилгаа хийж байгаа эсэхийг хянадаг. Хандивын санхүүжилт, орлого зарлагын тайлан, иргэдийн оролцоог хангаж байгаа эсэхийг ч анхаарна.

Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орц гарц, ахмад настан, хэвтэрт байгаа иргэдээс очиж санал авах нөхцөл байдалд мөн хяналт тавьдаг. Нээлттэй нийгэм форум санаачлаад, төрийн бус байгууллагуудтай хамтран ийм хөндлөнгийн мониторинг хийдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар СЕХ-нд шаардлага хүргүүлдэг. Сонгуулийн ерөнхий хороо энэ дагуу арга хэмжээ авч тайлагнадаг юм билээ.

-Иргэд төсвийг хянах тухай ярьдаг. Харин намын санхүүжилт ил тод, шилэн байна гээд яриад байгаа боловч иргэд сонгуулийн үеэр болон өмнө нь энэ талаар хяналт тавих боломж алга?

-Дээр дурдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын зөвлөмжид давтагддаг нэг сэдэв нь “Санхүүжилт ил тод бус, орлого , зарлага нь тодорхойгүй байна” гэдэг. Үүнийг гадаадын төдийгүй дотоодын ажиглагчид ч сануулдаг. Үндэсний аудитын газарт намууд тайлангаа ирүүлдэг ч мэдээлэл бүрэн бус, учир дутагдалтай байна гэдэг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр энэ сэдвийг бас тойрч их ярьсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 19`1 заалтад “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байх ёстой. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” гэж заасан.

Тэгэхээр энэ удаагийн сонгуулиар хуучин хэвээр явах нь байна. Яагаад гэвэл бид Улс төрийн намын тухай хуулиа шинэчлээгүй. Үндсэн хуулийн нэмэлтийг дагаж мөрдөх ёстой. Улс төрийн намын тухай хуульд энэ бүхнийг тусгах учиртай. Төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй учраас тэд өөрсдөө ямар нэг аргаар санхүүжилт олох ёстой болдог, мөнгөний асуудал үүсдэг гэх мэт янз бүрийн шалтгаан байдаг юм билээ. Төр ямар тохиолдолд санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм гэдэг нь хуулиар тодорхой байх учиртай.

Намуудын орлого, зарлага хандив, ил тод байх ёстой. Дотоод зохион байгуулалт, дүрэм хуульд нийцэж байгаа эсэхийг ярихаар болж байна. Энэ бүгдийг бид дараагийн сонгуулиар ярихаар байна. АТГ-аас авлигад өртөх байдлын талаар судалгаа хийхэд намууд авлигад өртөх эрсдэлтэй гэж нэрлэгдсэн байсан. Тиймээс Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэх ёстой.

-Сонгууль дөхлөө. Хууль нь саяхан шинэчлэгдсэн. Иргэдийн сонгуулийн тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх ажлыг хэн хийх вэ, төсөвт иргэдийн боловсролд зориулсан мөнгө тусгагдсан уу?

-Эрх биш ардчилсан тогтолцоогоор 30 жил явсан учраас иргэний нийгмийн байгууллагууд сонгогчдын боловсролд анхаараач гэж сануулдаг. Энэ ажил өнөөг хүртэл иргэний нийгмийн байгууллагуудын нуруун дээр явж ирсэн. Төр нэгдсэн зохион байгуулалтаар энэ ачаа, үүргийг авч байгаа нь хангалтгүй. СЕХ-ны төсөв, хүний нөөц хүрэлцдэггүй юм бол иргэний нийгмийнхэнтэй хамтрах, эрх шилжүүлэх байдлаар оролцох боломжтой.

Сонгогчдын онцлогт тохируулан залуус, ахмад, дунд үеийнхэнд ялгамжтай мэдээлэл өгөх ажил муу. Иргэний нийгмийн байгууллагынхан сайн дураараа, донор байгууллагууд үүнд анхаарч байгаа. Сонгогчдын боловсролд төрөөс анхаарах ёстой байгаа юм. Ёстой ч юм олон байна л даа. Насны бүлгээр нь харахаар залуусын оролцоо хамгийн бага. Нас нь өгсөх тусам оролцоо нь ихэсдэг. Бид залуустаа ямар боловсрол олгочхоод “Та нар сонгуульд оролц” гээд байгаа юм бэ гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй болоод байна.

-Та бүхэн иргэний оролцооны талаар сурагч, залууст мэдээлэл өгч байгаа гэл үү?

-Манай төсөл залууст зориулсан нэг бүрэлдэхүүн хэсэгтэй. Дөнгөж энэ жилээс эхэлж байгаа юм л даа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, 35 хүртэлх насны залуус гээд бүлгүүдээ хоёр ангилсан. Сурагчдад зориулж, иргэний оролцоо, миний оролцоо гээд ерөнхий мэдээлэл өгч, өөрсдөөр нь жижиг төсөл хийлгэх юм.

Зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй гар бие оролцож, ногоон байгууламж, дүүрэг, хорооны төсөв, сургуультай холбоотой жижиг төсөл хэрэгжүүлэх юм.

-Иргэний оролцооны тухай мэдлэг олгоно гэхээр хүүхэд, залуус хэр сонирхож ханддаг вэ?

-Залуусын төсвийн оролцоо сургалт эхэлж байгаа. Ихэнх нь эмэгтэйчүүд байна лээ. Төсвийг яагаад сонирхох учиртай гэхээр бидэнд зориулсан хэдий хэмжээний төсөв байгаа, энэ төсвийг зориулалтын дагуу зарцуулж чадав уу гэдгийг дараа нь асуух учиртай.

Төсвийг ийм байдлаар зарцуулбал бидэнд хэрэгтэй гэдэг санал хүсэлтээ ч илэрхийлэх боломжтой юм. Төсөвт иргэд нийтийн сонсгол хийх, өргөдөл гомдол гаргах, жижиг төсөл хэрэгжүүлэх гэх мэтээр янз бүрийн байдлаар оролцож болно.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 12 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 23 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 39 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 46 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 51 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 52 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 53 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 10 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 11 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 12 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 29 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 31 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 44 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 46 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 47 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 48 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 50 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 53 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top